COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Төгсцогтын тулааны товыг зарлалаа

2018 оны 12 сарын 07

Arslan.mn

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон. Тэгвэл тулааны товыг албан ёсоор зарлав.

Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Брүүклин дэх “Barclays” төвд зохион байгуулах юм. Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто-Рикагийн Хесус Рохасын эсрэг тулаан хийгээгүйгээс бүсээ алдсан байна. Мэргэжлийнхэн болон бооцоо тавигчдын олонх нь энэ тулааны ялагчаар Клаудио Маррерог нэрлэж байж.

Тэр дэлхийн аварга цолоо эргүүлж авахын тулд хоёр ч тамирчныг ялсан байна. Харин аваргын төлөө өрсөлдөх тулаанд Н.Төгсцогттой хүч үзэх юм. Доминиканы хэвлэлүүдэд монгол боксчин Н.Төгсцогтыг маш хүчтэй, эрч хүчтэй, чанга өрсөлдөгч хэмээн бичжээ.

Эх сурвалж: www.ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597933
2 эможи

keyboard_arrow_up