COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баатарлаг амьтад эзнийхээ амийг аварсан 15 тохиолдол

2018 оны 12 сарын 06

Винни муур

Гэрт нь угаарын хий дүүрэх үед Винни муур эзэн дээрээ гарч түүний нүүрийг маажиж эхэлсэн гэнэ. Гэрийн эзэгтэй арай гэж сэрж 911 руу залгасан байна. “Хэрвээ Винни байгаагүй бол би өнөөдөр амьд сэрүүн байхгүй байлаа” хэмээн муурны эзэн хэлжээ. Байрны хонгилд байрлах хийн системд доголдол гарснаар гэрт угаарын хий дүүрсэн гэж гэрийн эзэд үзэж байгаа гэнэ. 5 минут л өнгөрсөн бол энэ түүх гунигтайгаар төгсөх байсан хэмээн эмч нар хэлжээ.

Добермэн Хан

“Хан” хэмээх нохой шинэ гэрт ирээд 4 хоноогүй байхдаа 17 сартай бяцхан эзнийхээ амийг аварсан байна. Шарлотта гэрийнхээ гадаа тоглож байтал Хан архирч эхэлсэн гэнэ. Ийнхүү архирах болсон шалтгаан нь тэрээр могойг харсан байна. Хан охиныг холдуулж түлхэх гэсэн боловч чадаагүй учир охины живхнээс зууж өөрийнхөө хойно нэг метрийн зайд хаяжээ. Түүний огцом хөдөлгөөнд цочирдсон могой нохойны хөлийг хатгасан байна. Ингээд баатарлаг добермэнд эмчилгээ хийлгүүлж, түүх сайнаар төгсжээ.

Мила нэрт цагаан халим

26 настай тамирчин амьсгалын төхөөрөмж ашиглахгүй оролцдог мэргэжлийн усанд шумбагчдын тэмцээнд оролцож байжээ. Уг тэмцээн 6 метрийн гүнтэй усан санд болсон бөгөөд усан дотор цагаан халим байсан гэнэ. Усны температур Арктикийн усны температуртай ижилхэн байжээ. Ийнхүү тэмцээн дуусаж залуу дээшээ гарах гэтэл тамирчны хөл мэдээгүй болсон байжээ. Харин энэ үед цагаан халим түүнийг шүдээрээ зууж, дээш гаргасан байна. Арктикт амьдардаг цагаан халим нь жижиг загасаар хооллодог учир жижигхэн шүд нь тамирчиныг гэмтээгүй ажээ.

Кило Питбуль

Нохойтойгоо зугаалаад ирсний дараа Жастин Беккер болон түүний гэр бүлийнхэн хаалга тогшихыг сонсжээ. Хаалга онгойлгох үед хүргэлтийн үйлчилгээний хувцастай хүн зогсож байсан бөгөөд сканер нь эвдэрсэн учир тэдний гэрт орж үзгийг нь ашиглаж болох уу хэмээн гуйсан байна. Гэрт орж ирмэгц хүргэлтийн үйлчилгээ нь дээрэм болж хувирчээ. Кило нохой шууд л буутай дээрэмчин рүү дайрсан байна. Харин дээрэмчин 12 настай Килогийн толгой руу буудсан хэдий ч азаар амин чухал эрхтэнгүүдийг дайралгүй өнгөрчээ. Сандарсан дээрэмчин ч ум хумгүй зугтжээ. Эмнэлэгийн үйлчилгээг яаралтай үзүүлсний ачаар баатарлаг нохой 3 хоногийн дараа эмнэлэгээс гарсан юм.

 

Лулу гахай

Жоанн Алтсманы зүрх гэнэт муудаж тэрээр газарт унасан байна.  Энэ дүр зургийг харсан “Лулу” гахай олон хүн ихээр цугладаг зам дээр гарч ирээд олны анхаарлыг татахыг хичээсэн гэнэ. Олон хүний дундаас нэгэн хүн гахайг даган явж, Эзнийг нь унасан байхыг олжээ. Эмэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэн аварч чадсан байна.

Бадди немц овчарк

Жо Сталнекер Баддиг 8 сартай байхад нь авчээ. Жо нохойндоо 911 руу залгахыг зааж өгсөн байна. Хэрвээ Жо өөрөө залгаж чадахгүй бол нохойн нь залгах ёстой байжээ. Тэрээр 911-ийг сануулсан байсан учир ийнхүү нэг даралтаар Бадди тусламж гуйх боломжтой болсон байна. 2008 онд 911-т нэг дуудлага ирсэн бөгөөд утасны цаана ч хэн ч дуугарахгүй харин нохойны дугарах чимээ сонсогджээ. Эмч нар маш яаралтай Жо-ийн гэрт ирсэн бөгөөд түүнийг ухаан алдсан байхад нь олсон байна. Хэд хоногийн дараа Жо эмнэлэгээс гарсан юм.

Вилли тоть

2 настай Ханна Кууск-т Вилли тоть туслаагүй бол түүний амьсгал боогдох магадлалтай байжээ. Охины асрагч болох Меган Говард жигнэмэг хийсэн байсан бөгөөд хөргөх гээд ширээн дээр үлдээгээд өөрөө угаалгын өрөө орсон байна. Угаалгын өрөөнд байж байтал тоть шувуу “Ээж ээ, хүүхэд” гэж орилож байгаа мэт чимээ сонсогджээ. Гал тогоонд эргэн ирэхэд бяцхан Ханна охин жигнэмэгэнд хахаад хөхөрчихсөн байсан гэнэ.  Охины амьсгал боогдох дөхсөн ч асрагч эмэгтэй анхны тусламжийг зөв үзүүлснээр хоолойд тээглэсэн жигнэмэг гарсан байна. Энэ үйлдэлийг нь үнэлж тоть шувуунд улаан загалмай нийгэмлэгээс шагнал гардуулжээ.

Ньюфаундленд Танг

1919 онд “Ethie” завь хад мөргөж, 93 далайчин усанд автсан байна. Далайчдын нэг усанд живсний дараа далайчид Танг хэмээх нохойд олс зуулгаж хуурай газар руу яв хэмээн ус руу буулгажээ. Нохой далайн эрэг хүртэл олсыг шүднээсээ салгаагүй бөгөөд 92 далайчны амийг аварч чадсан байна. Дараа нь Тангд эр зоригийн медалийг Лондонд гардуулжээ.

Мэнди ямаа

Австрийн фермер болох Ноэль Осборн өндрөөс унаж таазаа гэмтээн хөдөлж чадахгүй болжээ. Харамсалтай нь түүний орилох чимээг хэн ч сонсохооргүй газар байжээ. Тэр 5 хоногийг бэлчээр дээр өнгөрүүлжээ. Харин Мэнди хэмээх ямаа 5 хоногийн турш түүний хажууд хэвтэж халуун элчээрээ дулаацуулж байсан гэдэг.  Үүнээс гадна өөрийнхөө сүүгээр хооллож, бороотой хүйтэн үдэш амьд гарахад тусалсан байна. Эцэст нь Ноэлийг найзууд нь олжээ.

Алтлаг ретривер Роби

45 настай Дебби Паркхарст алим идэж байгаад алимандаа хахсан байна. Харин энэ үед 2 настай Роби эзнийгээ газар унагаж цээжин дээр нь үсэрч эхэлжээ. Энэ аргаар тэрээр Геймлихын массаж маягийн зүйл хийсэн байна. Үүний ачаар хоолойд тээглэсэн алим гарч, Дебби ухаан алдалгүй аврагдсан ажээ.

Керри нэрт морь

40 настай Фиона Бойд гэр бүлийн ферм дээрээ ганцаараа байж байхдаа тугал дугарахыг сонсож гэнэ. Гараад хартал эхийгээ хайсан тугал байсан юм. Фиона түүнд туслаж эх рүү нь аваачих гэтэл үнээ түүнийг мөргөж унагаад дэвсэж эхлэжээ. Энэ үед Фионагийн 15 настай “Керри” хэмээх морь галзуурсан үхрийг хөөсөн байна. Керри үхрийг сатааруулах зуур Фиона аюулгүй газар зугатаж чаджээ.

Хани спаниель

Нэгэн өдөр Майкл Вош “Хани” нохойтойгоо явж байхдаа автын осолд орсон байна. Тэд түгжигдсэн, хөмөрсөн машин дотор гарах боломжгүй байсан гэнэ. Майкл яаж иж байгаад нохойгоо гадагш гаргаж, тусламж дуудахаар явуулжээ. 5 сартай Хани осол гарсан газраас 0.5 милийн зайд буй хүмүүсийн анхаарлыг татаж, ослын газар авчирснаар Майкл аврагдсан байна.

Нингнонг заан

8 настай Эмбер Мейсон гэр бүлийнхээ хамт Тайландын Пхукет руу аялалаар явжээ.  Тайландад ирээд Эмбер 4 настай Нингнонг заантай сайн найзууд болсон байна. Харин 2004 онд тэдний буудаллаж байсан газар цунами болжээ. Эн өдөр Нингнонг бусад заануудтай хамт эргийн хажуугаар аялаж байсан бөгөөд таагүй зүйл тохиолдож байгааг мэдэрч буцаж яваад Эмбер охиныг өөрийн биеэр цунамигаас хамгаалсан байна.

Чихуахуа Чи Чи

Мэри Лэйн өөрийн чихуахуа болох “Чи Чи”-тэй арлаар зугаалж байжээ. Чичи маш тайван нохой байсан боловч тэр өдөр тэрээр эргийн хажуугаар өөрийн уяатай байсан сандлыг чирж гүйсэн байна. Нохойныхоо араас явтал усанд хоёр хөгшин эмэгтэй живж байсан гэнэ. Мэри нөхрийнхөө хамтаар эдгээр эмэгтэйчүүдийг аварчээ.

Паддинг муужгай

Паддинг нэрт муужгайг амьтны асрамжийн газраас Эми Юнг хэмээх эмэгтэй авчээ. Асрамжийн газраас аварсан тэр өдөр нь муужгай Эмигийн амийг аварсан байна. Эми Юнг чихрийн шижин өвчтэй байсан бөгөөд комд орж, ухаангүй болжээ. Энэ зүйл тохиолдмогц Паддинг эзнийхээ тохойг хазаж түүнийг ухаан оруулсан байна. Эмигийн бие маш сул байсан тул тэрээр хүүгээ дуудаж чадахгүй байсан гэнэ. Тиймээс Паддинг хажуу өрөөнд унтаж буй Эмигийн хүү болох Итаныг хазаж, түлхэж сэрээгээд Эмигийн өрөө рүү авчирчээ.

Эх сурвалж: www.bataar.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597920
3 эможи

keyboard_arrow_up