COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шанел брэнд амьтны үсэн эдлэл гаргахгүй гэв

2018 оны 12 сарын 06

Дэлхийн загварын ертөнцийн оргилд залардаг Шанел брэнд үслэг эдлэлийг загваруудаасаа хасна гэдгээ мэдэгдлээ. Амьтны эрхийг хамгаалах үйлсэд нэгдэж буй Шанел брэндийнхэн цүнх, гутал, гоёл чимэглэлдээ матар, могой зэрэг амьтдын арьсыг ашиглахгүй, жижиг детальдаа ч оруулахгүй гэнэ.

Шанел брэнд амьтны үсэн эдлэл гаргахгүй гэв

Шанел брэндийн хэвлэлийн төлөөлөгч CNN-ийн сэтгүүлчид “Одоо манай брэндийн бүтээгдэхүүнүүдээс амьтны арьс, үстэй зүйл хүсэх хэрэггүй боллоо. Шанел компанийн хувьд нийлүүлэлтийн сүлжээгээ байнга хянаж, найдвартай байдлыг нь хангахыг хичээдэг ч ёс зүйн стандартад нийцүүлэн боловсруулсан арьс олж авахад улам хэцүү болж байна. Тиймээс бид өндөр чанартай хэдий ч ёс зүйд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ үеийг бий болгох боломжийг эрэлхийлэн эхлүүлж буй нь энэ” гэж хэлжээ.

Шанел брэнд амьтны үсэн эдлэл гаргахгүй гэв

PETA буюу амьтны эрхийг хамгаалах байгууллагын дэд ерөнхийлөгч Трэси Рэйман “Шанел брэндийн гаргасан шийдвэрт талархаж буйгаа илэрхийлээд амьтдын үс биднийг хувцаслахад зориулагдаагүй” хэмээн мэдэгджээ.

Шанел загварын ордны ерөнхий дизайнер Карл Лагерфелд өөрийн загварууддаа туулай, хэрэм зэрэг амьтдын үстэй загварууд ихээр гаргадаг байсан юм.

Шанел брэнд амьтны үсэн эдлэл гаргахгүй гэвДэлхийн хувцас, гоёл чимэглэлийн салбарыг тэргүүлэгчид ийнхүү амьтны арьс үснээс татгалзах буйгаа дараалан зарлаж буйд PETA-гийнхан талархаж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал хамгийн анх Gucci брэндийнхэн үслэг эдлэлийг халсан бол 2016 онд Giorgio Armani, Vivienne Westwood, Calvin Klein, Ralph Lauren брэндүүд fur-free болсон бол сүүлд Stella McCartney үслэг болон амьтны арьсыг өөрийн загвартаа оруулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр “ Амьтны арьс, үслэг эдлэл өмсөх нь эмэгтэйчүүдийн бодож байгаа шиг тийм тачаангуй харагддаг үе хуучирсан. Амьтны арьсан, үслэг эдлэл загварлаг, дэгжин байхаа больсон” хэмээн хэлж байсан удаатай.

Эх сурвалж: www.eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597918
0 эможи

keyboard_arrow_up