COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сиднейд он солигдох шөнө 8.5 тонн салют ашиглаж, 100 мянган онцгой үзүүлбэр үзүүлнэ

2018 оны 12 сарын 06

saliut зурган илэрцүүд

Австралийн Сидней хотын захиргааны мэдэгдсэнээр, энэ хоёр он солигдох шинэ оны шөнө 8.5 тонн салют ашиглаж, 100 гаруй мянган онцгой үзүүлбэр үзүүлнэ. Сонгодог дуу хөгжим, анимейшн дүрслэлийг хавсарч, урьд байгаагүй өргөн хүрээтэй шинэ оны сүрлэг ёслол хийнэ гэжээ.

Сидней бол дэлхийд хамгийн анх шинэ оныг угтдаг нийслэл хот, иймээс жил бүрийн шинэ оны салютын үзүүлбэр нь дэлхий дахины анхаарлыг татдаг юм. Энэ  шинэ оны ёслолын арга хэмжээ “Сиднейн хэмнэл” сэдвээр зохиогдох бөгөөд 1.5 сая хүн Сиднейд очиж үзүүлбэрийг бодитоор үзэх төлөвтэй байна.

Тус арга хэмжээг телевизээр үзэх дэлхийн олон орны үзэгчдийн тоо 1 тэрбум гаруйд хүрч, арга хэмжээ Австралид 100 сая гаруй австрали долларын орлого оруулах юм байна.

Шинэ оны салютын үзүүлбэрийг олон удаа хариуцсан ерөнхий найруулагч Фортунато Фотигийн танилцуулснаар, энэ оны салют буудах үзүүлбэрийн салют нийт 8.5 тонн буюу 2017 оныхтой харьцуулбал 500 кг-аар илүү байх юм.

Цилиндр бөмбөг 35 мянган ширхэг, дугуй хэлбэртэй салютын бөмбөг 13 мянган ширхэг байгаа нь урьд өмнөхөөс илүү их хэмжээтэй, ялангуяа салютын онцгой үзүүлбэр 100 гаруй мянгад хүрнэ гэжээ.

“Бид дэлхийд хамгийн том салютын үзүүлбэр хийнэ. Энэ оны үзүүлбэр урлагийн хувьд ч гайхамшигтай болно. Та бүхнийг салютын үзүүлбэртэй танилцахыг урьж байна”.

Байгаль орчныг хамгаалахын тулд, шинэ оны ёслолын бүх салютыг байгалд задрах цаас, холимог материалаар бүтээжээ. Мөн Сидней хотын захиргаа технологийн хувьд шинэчлэлт хийж, эрчим хүчинд хэмнэлтэй LED гэрэл, хүчдэл бага зарцуулдаг гэрэлтүүлэг зэрэг олон хэрэгслийг хавсруулан ашиглах юм байна.

Шинэ оны арга хэмжээнд салютаас гадна нислэгийн өвөрмөц үзүүлбэр, энимэйшн зэрэг олон хөтөлбөр бий. Ялангуяа Австралийн орон нутгийн дуу хөгжмийн алдарт “Мөсөн хаус” хамтлагийн сонгодог уран бүтээл “Агуу их өмнөдийн эх газар” дуунд үндэслэн бүтээсэн мөн адил нэртэй богино хэмжээний анимэйшн бүтээл, уугуул оршин суугчдын соёлыг хүндэтгэсэн “Уугуулчдын уухай” богино хэмжээний энимэйшн бүтээлийг хөгжимтэй хавсаргасан хэлбэрээр Сидней боомтын гүүрэн дээр тусган харуулж, Австралийн байгалийн өвөрмөц гоо үзэсэгэлэнг танилцуулах юм байна.

Эх сурвалж: www.gereg.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597909
0 эможи

Зочин
2018-12-06 13:53
агаарыг бохирдуулж өгөх нь дээ.
keyboard_arrow_up