COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ариана Гранде оны онцлох эмэгтэй болжээ

2018 оны 11 сарын 10

“Billboard” сэтгүүлийн хувилбараар Америкийн дуучин Ариана Грандег оны эмэгтэйгээр нэрлэжээ.Дуучин Ариана Гранде бол тодорхой чиг хандлагад баригддаггүй, өөрийхөөрөө байж чаддаг од юм. Дуучин бүсгүй зоригтой, уран бүтээлийнхээ төлөө чадах бүхнээ хийдэг бөгөөд оны эмэгтэйн шагналыг тэрбээр хүртэх эрхтэй” хэмээн тус сэтгүүлийн дэд ерөнхийлөгч Росс Скарано хэлсэн байна.

Шагнал гардуулах ёслол ирэх сарын 6-нд Нью-Йорк хотод болох 13 дахь удаагийн “Billboard Women in Music” ёслолын ажиллагааны үеэр болох аж. Өнгөрсөн жил тус шагналыг дуучин Селена Гомес хүртсэн байна.

Ариана Грандегийн урлагийн гараа 2008 онд “13” нэртэй мюзиклээс эхэлж байжээ. 2009 онд тэрбээр “Ялагч Виктория” телевизийн цуврал кинонд гол дүр бүтээж байсан аж. Харин түүний дуучны амжилтын гараа 2011 оноос эхэлж байсан бол 2013 онд тэрбээр “Yours Truly” анхны цомгоо гаргаж байжээ.

Эх сурвалж: zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597050
1 эможи

keyboard_arrow_up