COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Польш залуу Говийг ганцаараа туулав

2018 оны 11 сарын 09

Польшийн адал явдалт аялалд дурлагч Матеуш Валигора гэдэг залуу Монголын Говийг ганцаараа амжилттай туулсан байна. Энэ оны наймдугаар сард тэрбээр Ховдын Булган сумаас аяллаа эхлүүлж, Төв Азийн цээжинд орших Говийн элсэн цөлийг ганцаараа туулах зорилго тавьсан аж. Матеуш түрдэг тэргэн дээр хоол, ус, хувцас хэрэглэлээ чирж явжээ. 

Майхан, өдөн хүрэм, дулаан хувцас зэргийг авч явсан гэнэ. Замд нь худаг тааралдахгүй гэж тооцоолоод ундны усаа авч явахад хүрэв. Өдөр нь +35 хэмийн халуун байсан бол шөнө нь -10 хэмд хүрч хүйтэрч байжээ. Тиймээс Матеуш өдөрт 10 гаруй литр ус уухад хүрч байлаа. Заримдаа тэргэнцэр дээрээ 90 литр ус тавьж явах тохиолдол ч гарч байжээ. 

10 дугаар сарын 15-ны өдөр Матеуш Дорноговь аймгийн Сайншанд суманд амжилттай хүрсэн аж. Мань хүн 58 хоногийн дотор 1785 км замыг явганаар амжилттай туулав. Ийнхүү 34 настай залуу ардаа 200 орчим килограмм жинтэй ачаа, хүнс тавьсан тэргийг чирж замаа дуусгасан аж. Матеуш ганцаараа Говийг туулсан анхны польш хүн болжээ. 

Эх сурвалж: www.wikimon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597046
5 эможи

Зочин
2018-11-10 13:12
Та гэртээ интернетэд холбогдсон уу? Та өдөрт хамгийн багадаа 1 цаг зарцуулдаг уу? Хэрэв таны хариулт "Тийм" бол онлайн мөнгө олох хамгийн сайн газар юм! Өөрийн цагийг бүү холдуул Нүүр болон оффис дээр. Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.
keyboard_arrow_up