COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ гэмт хэрэгтний мэдээлэлд 10 сая ам.доллар амлав

2018 оны 10 сарын 18

Arslan.mn

АНУ-ын хууль зүй, хэрэгжилтийг зохицуулдаг Шударга ёсны яамнаас Мексикийн “Халиско” шинэ үеиийн картелыг удирддаг гэх нэгэн этгээдийн талаарх мэдээлэл өгсөн хүнд 10 сая ам.долларын шагнал амалж байгаагаа мэдэгдлээ. Гэхдээ тэр мэдээллийн дагуу баривчлан хорих үйл ажиллагааг амжилттай явуулах ёстой юм. АНУ-ын Засгийн газраас Халиско шинэ үеийн картелыг дэлхийн хамгийн аюултай таван гэмт хэргийн бүлэглэлийн нэгд тооцогддог аж. Өнгөрсөн гуравдугаар сард Немесио Осегуара Сервантес буюу “Эль Мэнчо” нэрээрээ танигдсан энэхүү гэмт хэрэгтний талаарх мэдээллийг АНУ-ыэ Төрийн депармент таван сая ам.доллараар үнэлж байсан юм. Харин шагналын хэмжээ энэ удаа хоёр дахин нэмэгдсэн нь АНУ-ын хууль сахиулагчдын хувьд шинэ рекорд болж байна.  

Эх сурвалж: Үндэсний шуудан
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596170
0 эможи

keyboard_arrow_up