COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өнгөрснөөс эргэн ирсэн бидний эдэлж хэрэглэх дуртай зүйлс

2018 оны 9 сарын 18

Залуу үеийнхэн маань саяхныг болтол пейжер, дуу бичлэгийн хальс гэх мэт ахмад үеийнхэн тухайн цагтаа эдэлж хэрэглэж бас гангарч явсан зүйлсийг мэдэхгүй л байсан. Тэр үед шахмал цай илүү амттай, ноослог даавуун цамц бол гангараа болж байжээ. Гэтэл залуучууд эцэг эхээсээ, ахмад үеийнхнээсээ санаа авч өнгөрсөн үеийн тэр зүйлсийг өнөө цагт хэрэглэн, тэр нь бас эргээд моод болж эхэлж байна. Тиймээс бид уншигч та бүхэндээ өнгөрсөн цагаас эргэн ирсэн ахуйн хэрэглэлийг танилцуулахаар бэлтгэлээ.

Өнгөрснөөс эргэн ирсэн бидний эдэлж хэрэглэх дуртай зүйлс

1 Ноослог даавуу

Ноосон юм уу хагас ноосон, хоёр талдаа, эсвэл нэг тал нь хөвсгөрдүүхэн тод өнгийн энэ материал дайны дараа энх тайван амьдралд шилжсэн 1950-аад оны үед бас л моод болж байлаа. Харин 1990-ээд оноос америкийн "Nirvana" хамтлагийн дуучин Курт Кобейн (Curt Cobain) өмсөх дуртай болж түүнийг даган залуучууд өмсөх болж өнөөдөр ийм материалаар хийсэн цамц залуусыг эршүүд харагдуулна гэдэг бол бүсгүйчүүдийн ийм банзал нь илүүтэй эмэгтэйлэг харагдуулна гэж өмсөцгөөдөг болоод байна.

Ноослог даавуу

2 Пянз

Пянз болон пянз тоглуулагч мөн л эргэж ирж байна. Энэ эд давтагдашгүй дуу аялгуунаасаа гадна интерьер тавилгын гойд хэрэгсэл юм. Өнөөдөр пянз тоглуулагчийн хэдэн зуун шинэ загвар бий болж, орчин үеийн хөгжимчид шинэ цомгоо пянзанд бичүүлэх болжээ.

Пянз

3 Ганц араатай дугуй

Дугуй нэг хэсэгтээ зөвхөн спортын хэрэгсэл болоод улам төгөлдөржиж өчнөөн олон араатай болоод байсан бол өнөөдөр эргээд дугуй нь тайван аялах, дэлгүүр хэсэх, ажилдаа явахад хамгийн тохиромжтой байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай тээврийн хэрэгсэл болоод ганц араатай энгийн дугуй бидэнд эргээд ирж байна.

Ганц араатай дугуй

4 Бичгийн машин

Компьютер гарч ирээд маш олон төхөөрөмж түүн дотор бичгийн машиныг өргөн хэрэглээнээс халсан. Шинийг хүсэмжлэх, дуу чимээгүй машин гээд аль аль нь хослоод орхисон байж болох ч зохиолчдын хувьд бичгийн машин өөрийгөө илэрхийлэх, дотоод мэдрэмжээ түгээх гол хэрэгсэл хэвээр байна.

Бичгийн машин

5 Шахмал цай

Цайны ёслол гэдэг зөвхөн Азийн орнуудад байдаг уламжлал биш, цайг амтархан уудаг англи хүн олон бий. Харин өнөөдөр олон залуу цайны жинхэнэ тансаг үнэр, амтыг мэдрэн уухыг хүсдэг болж байна.

Шахмал цай

6 Сахлын хутга

Орчин үеийн эрчүүд гоо сайхны эртний хэрэгслийн нэг болох сахлын хутга хэрэглэх болсон нь нэгдүгээрт, орчин үеийн ямар хутгатай эгнэхгүйгээр  үлдэгдэлгүй авдаг, ийм хутгатай байхад үс тархах ямар ч ойлголт байхгүй. Хоёрдугаарт, байнга сахлын хутга худалдан авах шаардлагагүй болно. Гуравт, ийм хутгаар сахлаа хусах нь эрэмгий, эрэгтэйлэг байна.

Сахлын хутга

7 Эрвээхэй зангиа

1990-ээд оны хүүхдүүдэд бол эрвээхэй зангиа тийм ч их таатай биш байсан. Гэтэл 30 жил болоогүй байхад “эрвээхэй зангиа” эргээд ирэв шүү дээ.

Эрвээхэй зангиа

8 "Polaroid" аппарат

Гар утас, зургийн аппарат үйлдвэрлэгчид шинэ загвар бүрийнхээ дуранг сайжруулахыг оролдож байх энэ үед залуучууд яагаад ч юм гэрэл зургаа тэр дор нь цаасан дээр буулгадаг "Polaroid" камер сонирхох болж байна. 1990-ээд онд ийм аппарат үнэхээр моод болж байсан шүү дээ. Эсвэл зургаа тодруулах гэж цаасаа сэгсэрч байгаа нь таатай байдаг юм уу.

"Polaroid" аппарат

9 Хуурцагт хөгжим

Хуурцагт хөгжмийг эргээд ирнэ гэж хэн ч санаагүй байх. Харин Америкийн “Яагаад гэвэл 13 шалтгаантай” цуврал киноноос  хойш залуучууд энэ өнгөт хайрцагнаас яагаад дуу гараад байгааг мэдэхийг хүсэх болов. Харин яагаад энэ киног бүтээгчид тэртээ өнгөрсөн цагийн хуурцагт хөгжим сонгон авсан нь бүү мэд.

Хуурцагт хөгжим

10 Том чихэвч

Бөмбөрцөг хэлбэртэй том чихэвч нь шуугианыг маш сайн дардаг ч хэн ч үүнийг зүүгээд гудамжинд гарч зүрхэлдэггүй. Гэтэл одоо ингэж ичиж нэрэлхэх хэрэггүй боллоо, том чихэвч дахиад моодонд орж байна.

Том чихэвч

11 Тэмдэглэлийн дэвтэр

Хүүхэд байхад тэмдэглэлийн дэвтэр, зургийн цомог, дэвтэрт дуртай байдагсан. Жаахан уйтгарлавал тэр цагт номын дэлгүүр орж тэмдэглэлийн дэвтэр, халаасны дэвтэр авдаг байсан хүн олонтаа. Өнөө цагт үүнийг орчин үеийн хэллэгээр “скетчбук” гээд зураг зурах, өдөрт тааралдсан сонин хачин жижгээс аваад том эд зүйлсийг зурж авдаг болжээ. Үүнд ердөө л өнгийн хоёр харандаа байхад өдөртөө болсон үйл явдлыг зурж, тэмдэглэхэд хангалттай.

Тэмдэглэлийн дэвтэр

12 Мөрөвч

Хувцас өмсөх, хураахад тэлээ нь мөрөвчийг бодвол хамаагүй амар, хурдан боловч нэгэн цагт эрчүүдийн ажил хэрэгч төрхийг илэрхийлдэг байсан мөрөвч эрэгтэйчүүдийн өлгүүрт эргээд ирсэн байна. Мөрөвчний тэлийнээс давуу тал нь өмдийг унагахгүй өргөж байхаас гадна, тэлээ шиг гэдэс дарахгүй юм.

Мөрөвч

13 Сахал

Сахал бас л эргээд моод болж байна. Эмэгтэйчүүд Ким Кардашиан (Kim Kardashian)-ы хэв загварыг дуурайдаг шиг өнөөдөр бас л эрчүүдийг нүүүрэндээ ижилхэн үстэйгээс нь болоод ялгахад бэрх цаг үе ирж байгаа нь энэ.

Сахал

14 Гаанс

Тамхины гаанс гэдэг бол зүгээр нэг эд зүйл биш бүхэл бүтэн философ гэж эрчүүд үздэг. Үүнийг хэрэглэхэд тамхийг гаансанд хийх, хэрхэн барих гээд бүх урлагийг нь сурдалж сурахад цаг хугацаа тэвчээр хэрэгтэй. Өнөөдөр гаанс моод болон эргэж ирээд зөвхөн тамхи татахаас гадна цуглуулгын үнэт зүйл болж байгаа юм.

Гаанс

15 Кино

Залуучууд зүгээр л тулаантай кино сонирхож байна гэж та бодож байна уу, үнэн хэрэгтээ тэд хуучны, бүр 1940-өөд оны кино үзэх нь түгээмэл болж байна.

Кино

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594994
1 эможи

keyboard_arrow_up