7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
09 сарын 19, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Заавал уншиж үзэх Монгол хүмүүсийн хөтөлдөг сонирхолтой блогууд

админ
2018 оны 9 сарын 12

Өмнө нь Монгол хүмүүсийн хөтөлдөг сонирхолтой блогууд нийтлэлээрээ та нартайгаа уулзаж байсан бол одоо дахин та нартайгаа хөөрхөн блогуудыг хуваалцмаар санагдав.

Монгол хүмүүс өөрийн гэсэн блогоо эхлүүлж түүгээрээ өөрийгөө илэрхийлж, маш олон гайхалтай нийтлэлүүдээр бусад хүмүүст шинэ санаа, урам зориг өгч эхэлж байгаад миний зүгээс маш их баяртай байгаа. Тиймээс олонд танигдаагүй ч нийтлэл бүр нь нэг тийм хэрэгтэй, чухал зөвлөгөөг агуулж буй блогуудыг хуваалцлаа, зочлоод уншиж үзээрэй.

Let Me Write

Норвегит суралцаж буй ухаалаг, хичээнгүй, хөөрхөн охин Мичидмаа энэ блогыг хөтөлдөг. Блогоор нь зочлоод л үнэхээр эерэг энергитэй нийтлэлүүд, гайхалтай чухал зөвлөгөөнүүдийг олж унших болно. Норвегит очоод эхлүүлсэн аяллын тэмдэглэл, суралцсан жижиг ухаарал зөвлөгөөнүүд, дуртай плэйлистээс нь авхуулаад тохиолдох сонирхолтой түүхээс нь уншиж үзвэл та уйдахгүй нь лавтай.

Living in the State of Dreamin

Блогных нь зурагнуудаас авхуулаад бичэх хэв маяг нь хүртэл хөөрхөн энэ блоггерийг би саяхан санаандгүйгээр олсон билээ. Нийтлэлүүд нь тийм олон биш ч өвөрмөч хэв маягтай, цаанаа л тийм хэрэгтэй бөгөөд хүнд гоё мэдрэмж өгч чадахуйц нийтлэлүүдтэй. Блогоор нь зочлоод өөрийнх нь тухай илүү ихийг мэдэхээс гадна амттай орцнуудыг нь сонирхож үзээрэй.

IwriteMongolian

Солонгост сурдаг Тэргүүнжаргал хэмээх мөн л үзэсгэлэнтэй эмэгтэй хөтөлдөг. Блог нь амьдралын хэв маягаас авхуулаад гоо сайхан, үр бүтээмжтэй байхад туслах зөвлөгөө гэх мэт хэрэгтэй олон нийтлэлүүдийг агуулдаг. Өөрийн амьдралаас сурч авсан жижигхэн зөвлөгөөнүүд, төлөвлөгөө, номын тэмдэглэлүүдийг нь уншиж үзвэл тун бахархууштай бас сонирхолтой санагдах болно.

Life of a Law Student

Америкт хуулийн чиглэлээр суралцсан Ариунбаяр гэх эмэгтэйн хөтөлдөг блог. Хуулийн чиглэлээр суралцдаг, суралцаж төгссөн хүмүүст маш хэрэгтэй мэдээллүүд бий. Америк хүмүүс хэрхэн суралцдаг, гадаадад суралцахын тулд хаанаас эхлэх ёстой вэ? гэх мэт суралцаж, өөрийгөө ахиулах хүсэлтэй хүн бүхний уншиж үзэх хэрэгтэй блог учраас зочлоод нэг үзээрэй.

Эх сурвалж: JOY.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594774
0 эможи

keyboard_arrow_up