COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хамгийн арчаа муутай одууд

2018 оны 8 сарын 06

Олны танил хүмүүсийн хувьд гадаад төрх, нүүр царай хамгийн чухалд тооцогддог. Өсвөр насны ч бай, өтөлсөн ч бай бүгд л төгс төгөлдөр, сайхан харагдахыг цаг үргэлж хичээдэг. Гэсэн хэдий ч зарим од жүжигчид гадаад үзэмжиндээ огт санаа зовдоггүйгээс болоод тэднийг хүмүүс танихгүйд хүрдэг байна. Ингээд та бүхэнд хамгийн арчаа муутай алдартнуудыг танилцуулъя. 

Хамгийн арчаа муутай одууд

1 Вэл Килмэр (Val Kilmer)

Вал Килмер 1980-аад оны үед хамгийн алдартай, халуухан жүжигчдийн нэгд тооцогдож явлаа. Харин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд огцом өөрчлөгдсөн бөгөөд одоо залуугийн төрх нь ор мөргүй алга болжээ. 

Вэл Килмэр (Val Kilmer)

2 Жон Траволта (John Travolta)

Траволта залуудаа том цэнхэр нүдтэй, төгс бие галбиртай жүжигчин, бүжигчин, бас дуучин байсан. Та нар түүнийг бүжиглэж байхыг бус удаа харж байсан биз ээ. Гэхдээ түүнд юу тохиолдох нь энэ вэ? 

Жон Траволта (John Travolta)

3 Жанет Жексон (Janet Jackson)

Америкийн алдарт поп дуучин Жанет Жексон 1991 онд дэлхийн хамгийн өндөр орлоготой дуучдын нэг болж байсан. Мөн карьерийн оргил үедээ тэрээр хамгийн үзэсгэлэнтэй уран бүтээлчдийн нэгд тооцогдож байлаа. Гэхдээ тэр өдрүүд хэдийнэ ард хоцорсон бололтой. 

Жанет Жексон (Janet Jackson)

4 Хэйли Жоел Осмент (Haley Joel Osment)

Хэйли Жоел Осмент анх долоон настайдаа "Forrest Gump" кинонд тоглож нэрд гарч байсан билээ. Хожим нь тэрээр өөр олон ч киноны гол дүрд тоглож байв. Гэвч түүний карьер өсөхийн хэрээр Хэйли жин нэмсээр байгаа юм. Тийм хөөрхөн хүү ийм залуу болчих юм гэж хэн санах билээ. 

Хэйли Жоел Осмент (Haley Joel Osment)

5 Мелани Гриффит (Melanie Griffith)

Мелани Гриффит 12 настайгаасаа кинонд тоглож эхэлсэн гэдэг. 1970-1980-аад оны үед "Smile", "The Drowning Pool", "Night Moves" зэрэг кинонд тоглож тэрээр дэлхий даяар нэрд гарсан юм. Гэвч 1990-ээд оны эхээр түүний тоглох киноны тоо багассаар 2000-аад оны үед кино урлагийг бүрмөсөн орхиход хүрсэн байна. Энэ нь магадгүй түүний гадаад үзэмжтэй холбоотой биз ээ. 

Мелани Гриффит (Melanie Griffith)

6 Голди Хоуен (Goldie Hawn)

Голди Хоуен нэгэн цагт Америкийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай жүжигчдийн нэг байсан юм. Гэхдээ тэр одоо алдартай жүжигчин Кейт Хадсон (Kate Hudson)-ы ээж гэдгээрээ алдартай.

Голди Хоуен (Goldie Hawn)

7 Кирсти Алли (Kirstie Alley)

Кирсти Алли бол Америкийн яруу найрагч, инээдмийн жүжигчин юм. Тэрээр "Cheers" телевизийн цувралд тоглож олонд танигдаж байжээ. Мөн нарийн бэлхүүс, гоолиг биеэрээ алдартай байсан ч тэр өөрийгөө гаргуунд нь гаргасан бололтой. 

Кирсти Алли (Kirstie Alley)

8 Дэми Мур (Demi Moore)

Америкийн алдарт жүжигчин, загвар өмсөгч Дэми Мур найман сартай жирэмсэн байхдаа "Vanity Fair" сэтгүүлийн нүүрэн дээр гарч олныг шуугиулж байв. Гурван охин төрүүлсний дараа  ч тэр биеийн галбираа алдаагүй сайхан хэвээрээ байгаа. Харин Дэми хэт биедээ анхаараад нүүрээ арчлахаа мартсан бололтой. 

Дэми Мур (Demi Moore)

9 Маколей Калкин (Macaulay Culkin)

Та бидний сайн мэдэх "Гэртээ ганцаараа" киноны од Маколей Калкин нэгэн цагт өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө дэлхий нийтийг хуйлруулж байсан бол тэр үе нэгэнт ард үлджээ. 

Маколей Калкин (Macaulay Culkin)

10 Кейт Ричардс (Keith Richards)

Кейт Ричардс бол алдарт "Rolling Stones" хамтлагийн анхны гишүүдийн нэг юм. Тэрээр бүх цаг үеийн шилдэг дөрвөн гитарчны нэгд тооцогддог. Харин одоо түүний гадаад төрхөөр хамтлагийн гишүүд нь хүртэл даажигнадаг гэнэ. 

Кейт Ричардс (Keith Richards)

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593545
0 эможи

keyboard_arrow_up