COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Холливудын алдартай бүсгүйчүүдийн хүүхдүүд ээжийнхээ халааг авсан уу?

2018 оны 7 сарын 29

Эмэгтэй хүн гэдэг байгалиасаа төгс төгөлдөр билээ. Муухай эмэгтэй гэж байдаггүй харин залхуу эмэгтэй гэж л байдаг гэсэн үг бий. Гэхдээ өнөөдөр бид танд үзэсгэлэнт бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтах Холливудын алдартай жүжигчдийн хүүхдүүдтэй танилцуулъя.

Холливудын алдартай бүсгүйчүүдийн хүүхдүүд ээжийнхээ халааг авсан уу?

1 Элизабет Херли (Elizabeth Hurley) болон Дэмиан Херли

Алдарт модель бүсгүйн хүү одоо 16 настай хэдий ч түүний харц, өвөрмөц төрх нь ирээдүйн ажил мэргэжлийг нь тодорхойлсон мэт санагдана. Америкийн бизнесмэн Стив Бингийн хүү тэрээр сурталчилгаанд тоглож, тансаг амьдралд умбаж яваа нэгэн гэнэ.

Элизабет Херли (Elizabeth Hurley) болон Дэмиан Херли

2 Робин Райт (Robin Wright) болон Дилан Пенн

Үзэсгэлэнт бүсгүй Робин Райтын охин Дилан Пенн эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөж, кино ертөнцөд хөл тавьжээ. Хэдийгээр тэр одоогоор туслах дүрүүд бүтээж байгаа ч тун удахгүй гол дүрд тоглоно гэдэгт итгэлтэй байна.

Робин Райт (Robin Wright) болон Дилан Пенн

3 Хизер Локлир (Heather Locklear) болон Ава Самбора

Жүжигчин Хизер Локлир болон "Bon Jovi" хамтлагийн гитарчин Ричи Самборын охин болох 20 настай Ава Самбора эцэг эхээсээ урлагт хайртай занг нь өвлөн авчээ. Өдгөө загвар өмсөгчийн ажил хийж байгаа ч өөрийгөө жүжигчний дүрд туршиж байгаа гэнэ. Ава өөрийгөө ээжийнхээ овгоор буюу Локлир гэж дуудахыг илүүд үздэг.

Хизер Локлир  (Heather Locklear) болон Ава Самбора

4 Кейт Бекинсейл (Kate Beckinsale) болон Лили Мо Шин

Хэдийгээр жүжигчний гэр бүлд төрсөн ч Лили өөрийнхөө хувь тавиланг кино ертөнцтэй холбохоор яарахгүй байгаа гэнэ. Хүүхэд байхдаа Лили ээжийнхээ хамтаар “Underworld: Evolution”, “Click”, “Everybody's Fine” зэрэг кинонд тоглож байжээ. Харин одоо Лили коллежид элсэн орж, энгийн 18 настай охины амьдралаар амьдарч яваа гэнэ. 

Кейт Бекинсейл (Kate Beckinsale) болон Лили Мо Шин

5 Жулианна Мур (Julianne Moore) болон Лив Фрейндлих

Жулианна Мурын охин одоо 16 настай хэдий ч ээжээсээ илүү алдартай гэнэ.  Түүний гадаад төрхийг харахад охин загварын салбарт нэлээд амжилт үзүүлж мэдэхээр харагдаж байгаа биз.  Загвар өмсөгчийн карьерийг Лив саяхан эхлүүлсэн ч сайн үнэлгээ авчээ. 

Жулианна Мур (Julianne Moore) болон Лив Фрейндлих

6 Ума Турман (Uma Thurman) болон Майя Турман-Хоук

Майя Хоук Холливудын амьдралаас хол өссөн. Түүний эцэг эх охиноо бага байхад камер, папарацийн дурангаас үргэлж нуудаг байсан бөгөөд 13 нас хүрмэгц нь олны өмнө ил гаргажээ. Үүнээс хойш Майяад моделийн ажлын санал ирэх болсон ч тэрээр санал болгоныг хүлээн авч байгаагүй юм. Дараа нь Майя жүжигчний дүрд өөрийгөө сорьжээ. Энэ сонголт нь ч амжилттай байгаа бололтой.

Ума Турман  (Uma Thurman) болон Майя Турман-Хоук

7 Лиза Мария Пресли (Lisa Marie Presley) болон Райли Кио

Алдарт Элвиса Преслигийн ач Райли ээжийнхээ замаар явсангүй. 28 настай бүсгүйг “Mad Max: Fury Road”, “The Runaways” зэрэг киноноос харах боломжтой. Урлагт хайртай зан чанар энэ гэр бүлд үе дамжиж байгаа бололтой.

Лиза Мария Пресли (Lisa Marie Presley)  болон Райли Кио

8 Надя Ауэрман (Nadja Auermann) болон Косима Ауэрман

Дэлхийн хамгийн урт хөлтэй гэгддэг 1990-ээд оны үеийн алдарт загвар өмсөгч Надя охиноороо бахархдаг гэнэ. Харин охин Косима Ауэрман нь ээжийнхээ итгэлийг алдсангүй, загварын ертөнцөд хэдийнэ хөл тавиад эхэлжээ. Хэд хэдэн ашигтай гэрээ байгуулаад амжсан гэнэ.

Надя Ауэрман (Nadja Auermann) болон Косима Ауэрман

9 Мерил Стрип (Meryl Streep) болон Мэми Гаммер

Жүжигчин, “Оскар”-ын гурван удаагийн шагналт Мерил дөрвөн хүүхдийн ээж, аз жаргалтай гэр бүлийн эзэгтэй юм.  Түүний хоёр том охин нь жүжигчин болсон аж. Гэхдээ одоогийн байдлаар Мэми л бусдаасаа илүү алдартай байгаа гэнэ.  2012 онд тэрээр “Emily Owens, M.D” киноны гол дүрд тогложээ.

Мерил Стрип (Meryl Streep) болон Мэми Гаммер

10 Мерилийн охид болох Мэми, Грейс, Луиза нар

11 Иоланда Хадид, Жижи болон Белла Хадид

Иоланда Хадид охидоороо бахархах бүрэн боломжтой. Жижи Хадид болон Белла Хадид нар ээжийнхээ мэргэжлийг өвлөж аваад зогсохгүй алдрын оргилд хүрсэн билээ. Хэдийгээр Белла “лайма” хэмээх хүнд өвчтэй ч өөрийн хүссэн ажлаа хийсээр буй гэнэ. Энэ бүсгүйн зориг, хүч чадлыг шүтэхгүй байхын аргагүй.

 

Иоланда Хадид, Жижи болон Белла Хадид

12 Женни Гарт (Jennie Garth) болон Лука Белла Фачинелли

“Beverly Hills, 90210” олон ангит киногоороо алдартай Женни Гарт үзэсгэлэнтэй гурван бүсгүйн ээж юм. Түүний том охин Лука одоо 21 настай. Гэхдээ тэрээр гэр бүлийнхээ урлагийн авьяасыг өвлөж аваагүй бололтой, одоогоор кинонд тоглох бодолгүй байна.

Женни Гарт (Jennie Garth) болон Лука Белла Фачинелли

13 Лука Белла, Лола Рей, Фиона Ив 

14 Анна Николь Смит (Anna Nicole Smith) болон Дэннилин Хоуп Биркхед-Маршалл

Жүжигчин, модель Анна Смит үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд гарцаагүй багтдаг. Харин түүний гоо үзэсгэлэн цор ганц охин Дэннилин Хоулд нь шилжсэн байна. Охины эцэг болох Ларри Биркхед нь Дэннилиний зургийг цахим хуудаснаас хуваалцдаг бөгөөд зургаас харахад охин үзэсгэлэнтэй бүсгүй болох нь гарцаагүй.

 

Анна Николь Смит (Anna Nicole Smith) болон Дэннилин Хоуп Биркхед-Маршалл

15 Жиллиан Андерсон (Gillian Anderson) болон Пайпер Мару Клотц

“The X-Files” киноны зохион бүтээгчид болох Жиллиан Андерсон охиндоо киноныхоо гуравдугаар бүлгийн нэрнээс өгсөн байна. Пайпер урлагийн ертөнцөд эрчимтэй орох болоогүй байгаа бололтой. Тэрээр “The House of Mirth” кинонд 2000 онд жижиг дүр бүтээж байсан юм.

 

Жиллиан Андерсон (Gillian Anderson) болон Пайпер Мару Клотц

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593247
0 эможи

keyboard_arrow_up