Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын цагдаа царай таних технологи ашиглан поп одын тоглолт дээрээс олон сэжигтнийг баривчилжээ

2018 оны 7 сарын 25

Хонг Конгийн поп од Жэки Чений эх газрын Хятадад хийсэн аялан тоглолтын үеэр цагдаа нар эрэн сурвалжлагдаж байсан олон сэжигтнийг баривчилж чаджээ.

Ингэхдээ тэд хиймэл оюуны технологи дээр суурилсан царай таних аргыг хэрэглэсэн байна. Хятадад маш их алдартай жүжигчин, дуучин тавдугаар сараас долдугаар сарыг хүртэл тоглолтуудаа хийсэн ба түүний концерт болсон долоон газраас сэжигтнүүдийг олж баривчилжээ.

Тиймээс Хятадын сошиал ертөнцөд Жэки Ченийг “оргодлуудын дайсан” гэж хочлох болсон байна.

Тухайлбал тавдугаар сарын 20-ны өдөр Зежянь мужийн Жясинь хотод болсон тоглолтын үеэр гурван жил баригдалгүй зугтаж явсан луйврын хэргийн сэжигтнийг хиймэл оюунтай хяналтын камераар илрүүлжээ. Камерыг үзэгчдийн нэвтрэх хэсгүүд дээр байрлуулсан байна.

Баригдсан этгээд “Эрсдэлтэй гэдгийг нь мэдэж байсан ч тоглолтыг үзмээр байсан тул яавал ч яаг гээд очсон” хэмээн хэвлэлд ярьжээ.

Хятад даяар 170 сая хяналтын камер гудамж, талбай, олон нийтийн газруудад ажиллаж байдаг гэсэн тоо бий. Тэдний цөөнгүй хэсэг нь царай таних технологитой холбогдсон байна.

Энэ сард Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам хувийн компаниудтай хамтран хиймэл оюуны технологид суурилсан видео анализ боловсруулах төвийг байгуулсан юм.

Эх сурвалж: Asahi Shimbun
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593127
0 эможи

keyboard_arrow_up