Марадона Аргентины багийг дасгалжуулна

Аргентины хөлбөмбөгийн од, 1986 оны хөлбөмбөгийн ДАШТ –ий аварга Диего Марадона Аргентины багийг цалингүйгээр дасгалжуулагч санал тавьсан байна. Тэрээр Аргентины баг муу байгаад сэтгэл өвдөж байна. Иймд цалин авч хариуд нь юу ч нэхэхгүйгээр дасгалжуулна гэж “ Telesur” телевизэд түүний хөтөлдөг хөтөлбөрийн үеэр ярьжээ. Үүнээс гадна бид их хүч зарж босгосон баг амархан устгаж байгааг харах надад хүнд байна гэв. Мөн Бразилийн багийг хөлбөмбөгийн дэлхийн аваргад түрүүлж долоо дахь аваргын цол авах магадлалтай багын нэрээр нэрлэсэн байна. Диего Марадона” Би Баразилийн баг тэмцээний аварга болохоор зүтгэж байна гэж харж байгаа. Мексик Германтай тоглосон шиг тэдэнтэй тоглохыг хүсч, бүх хүчээ шавхсан. Мексикийн багаас илүү зүйл хүсэх хэрэггүй гэжээ. Тэрээр өмнө нь Аргентины багт 2000-2010 онд дасгалжуулагчаар ажилласан. 2010 онд Өмнөд Африкт болсон аварга шалгарах тэмцээний үеэр шөвгийн дөрөвт үлдэж Германы багт 4:0 харьцаагаар хожигдон хасагдаж байжээ.
|
Эх сурвалж: Зууны мэдээ
|




