COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Одуудын хамгийн царайлаг 15 бие хамгаалагч

2018 оны 6 сарын 15

Алдарт Холливудын “Бие хамгаалагч” кино дээр гардаг шиг дур булаам, сайхан бие хамгаалагчидтай алдартнууд маш олон байдаг. Гэхдээ тэдний бие хамгаалагчид төдийлөн олны нүдэнд харагддаггүй. Тэгвэл бид танд алдартнуудын хамгийн царайлаг, сэтгэл татам 15 бие хамгаалагчдыг танилцуулж байна.

Одуудын хамгийн царайлаг, сэтгэл татам 15 бие хамгаалагч

1  Хайди Клумын (Heidi Klum) бие хамгаалагч

Мартин Кристен (Martin Kristen) удаан хугацаагаар Герман гаралтай загвар өмсөгчийг маань бие хамгаалагчаар ажилласан. Тэрээр одоо дөрвөн хүүхдийн эцэг юм. Нэг хэсэг Мартин ч хүртэл папарацичдын дуранд өртөж явсан. Гэхдээ одоо бие хамгаалагчийн ажлаа хийхээ болиод байгаль хамгаалагч болжээ.

Хайди Клумын (Heidi Klum) бие хамгаалагч

2 Эзра Миллерийн (Ezra Miller) хамгаалагч

Супер баатар, ижил хүйстэн гэх мэт олон сонирхолтой дүрийг бүтээсэн жүжигчин Эзрагийн бие хамгаалагч нь ч мөн адил сонирхол татаж байна. Түүний хувийн бие хамгаалагчийг Гу Рабби (Gu Rubee) гэдэг бөгөөд тэр хоёр их сайхан нөхөрлөлтэй гэсэн шүү. Гу ч одуудаас дутахааргүй сайхан хувцасладаг нь камерын дуранд ихээхэн өртдөг юм.

Эзра Миллерийн (Ezra Miller) хамгаалагч

3 Даниел Радклифын (Daniel Radcliffe) бие хамгаалагч

Шаргал үстэй, нуруу өндөр энэ сайхан залууг Сэм (Sam) гэдэг бөгөөд жүжигчин залууг хаа сайгүй дагаж явдаг. Түүний талаар их мэдээлэл байхгүй ч нэг зүйлийг л хэлж чадна, Даниел түүнтэй байхад алзахгүй байх аа.

Даниел Радклифын (Daniel Radcliffe) бие хамгаалагч

4 Кайли Женнерын(Kylie Jenner) бие хамгаалагч

Алдартай бүсгүйн бие хамгаалагчийг Тим Чанг (Tim Chang) гэдэг. Тэрээр сүүлийн хэдэн сарын турш Кайлигийн бие хамгаалагчаар ажиллаж байгаа юм. Сүүлийн үед түүнийг Кайлигийн хүүхдийн жинхэнэ эцэг гэж хэвлэлээр шуугих болсон билээ. Түүний инстаграм хуудсаар зочлох юм бол олон сайхан зургийг харж болно.

Кайли Женнерын(Kylie Jenner) бие хамгаалагч

5 Адель (Adele), Леди Гага( Lady Gaga) нарын бие хамгаалагч

Хуучин цагдаагийн албаны ажилтан, 2005 оны Европын бодбильденгийн аварга Питер Ван Дер Вин (Peter Van Der Vin) “Еврoпын мистер” цолтой юм. Гэхдээ үүнээс хэдэн жилийн дараа ажлаасаа гарч олны алдартай бүсгүйчүүдийн бие хамгаалагч хийж яваа юм. Эхлээд Адельд ажиллаж байсан бол сүүлийн үед Леди Гагагийн бие хамгаалагч болсон байна.

Адель (Adele), Леди Гага( Lady Gaga) нарын бие хамгаалагч

6 Фергигийн (Fergie) бие хамгаалагч

Паскаль Дювье (Pascal Duvier) олон алдартнуудын бие хамгаалагч хийж байсан. Тухайлбал Кардашиан- Женнер, Кэти Перритэй (Katy Perry) ажилладаг байсан. Харин одоогоор дуучин Фергитэй гэрээ хийж ажиллаж  байна. Нэг удаа Ферги тоглолтынхоо үеэр Паскальд тэврүүлж явсан түүхтэй.

Фергигийн (Fergie) бие хамгаалагч

7 Биёонсэгийн (Beyoncé) бие хамгаалагч

Жулиус де Боер (Julius de Boer) дэлхий дээрх хамгийн шилдэг оддын нэг Биёонсэгийн бие хамгаалагч юм. Үе үе папарацичды дуранд түүний зураг буудаг. Гэхдээ зүгээр ч нэг сайхан чацтай залуу биш бөгөөд таван хэлээр ярьдаг, өөрийн гэсэн компанитай. Тэрээр бие хамгаалагч нарыг бэлдэх хувийн компанитай юм. Нью- Йорк, Абу- Даби  болон Лондонд салбараа нээсэн амжилттай яваа залуу гэж хэлж болно.

Биёонсэгийн (Beyoncé) бие хамгаалагч

8 Белла Хадидын (Bella Hadid) хувийн бие хамгаалагч

Модель бүсгүйг маань үргэлж л папарацичид дагаж байдаг. Гэхдээ тэрээр зарим тохиолдолд зурган дээр ганцаараа гардаггүй, цэнхэр нүдтэй нууцлагдмал бие хамгаалагчтайгаа гардаг. Түүнийг хүмүүс зодоонтой киноны Жейсон Стейтмтэй (Jason Statham)   харагддаг гэлцдэг. Тэгэхээр айхгүй байхын аргагүй. Залуу моделиос ч дутахгүй загварлаг хувцасладаг юм.

Белла Хадидын (Bella Hadid) хувийн бие хамгаалагч

9 Жүжигчин Женнифер Лоуренсийн (Jennifer Lawrence) бие хамгаалагчид

Бүсгүй маань найз залуучуудаасаа дутахааргүй царайлаг бие хамгаалагчдыг өөртөө авч ажиллуулдаг бололтой шүү. Эхлээд хөөрхөн, дөлгөөн Грег Ленз (Greg Lens)байсан бол дараагаар нь “шоколадан бор” сайхан залууг авч ажиллуулж байна. Женнифер ч азтай юм аа.

 

Жүжигчин Женнифер Лоуренсийн (Jennifer Lawrence) бие хамгаалагчид

10 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Жүжигчин, кино одтой андуурмаар царайлаг бие хамгаалагчийг Энтони (Anthony) гэдэг юм.

Женнифер Лопез (Jennifer Lopez)

11 Жастин Бибер (Justin Bieber)болон түүний хамгаалалтын алба

Харахад л сүрдмээр дуучин залуугийн хамгаалалтын алба. Түүний хамгаалагчдын нэг болохын тулд үнэхээр л “алуурчин” биетэй байх хэрэгтэй юм. Тэд дуучны концертын хамгаалах албыг ч бүрдүүлдэг юм.

Жастин Бибер (Justin Bieber)болон түүний хамгаалалтын алба

12 Удо Линденбергийн (Udo Lindenberg) бие хамгаалагч

Зөвхөн эрэгтэй хүн хамгаалалтын албанд ажилладаг гэж хэн хэлэв? Германы дуучин, хөгжмийн зохиолч Удо өөрийг нь сайхан хүүхэн хамгаалах хэрэгтэй гэж үзсэн бололтой.

Удо Линденбергийн  (Udo Lindenberg) бие хамгаалагч

13 Кэти Перригийн (Katy Perry) бие хамгаалагч

Хью Жекман (Hugh Jackman) биш биз дээ? Харсан хүн болгон л ингэж асуумаар царайлаг харагдах залуу бол дуучин бүсгүйн бие хамгаалагч гэвэл та итгэх үү?

Кэти Перригийн (Katy Perry)  бие хамгаалагч

14 Жейүсон Момоа (Jason Mamoa) болон түүний бие хамгаалагчид

Ийм том биетэй сайхан залууг хамгаалахын тулд нэг биш хэд хэдэн хамгаалагч хэрэгтэй байх. Том биетэй хүнд хамгаалагч хэрэггүй гэж хэн хэл вэ?

Жейүсон Момоа (Jason Mamoa) болон түүний бие хамгаалагчид

15 Бруклин Бекхэм (Brooklyn Beckham) болон түүний хамгаалагч

Алдарт хөл бөмбөгчний том хүү дөнгөж 19 настай, тиймээс ч эцэг эх нь хүүдээ анхаарал тавьж хамгаалагч хөлслөх нь аргагүй. Гэхдээ бие хамгаалагч нь ийм сүрдмээр, сайхан залуу байна гэж хэн ч төсөөлөхгүй. Бараг л Бекхэмийн гэр бүлийн гишүүн шиг л харагдаж байна.

 

Бруклин Бекхэм (Brooklyn Beckham)  болон түүний хамгаалагч

Танд эдгээр одуудын бие хамгаалагчдаас хэн нь илүү таалагдсан бэ?

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
58562
10 эможи

keyboard_arrow_up