COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Байгальд 10 хоног аялангаа хуримын зураг авахуулах багцын дундаж үнэ 10 сая төгрөг байна

2018 оны 5 сарын 21

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр гэрлэлтээ бүртгүүлсэн иргэдийн тоо 2017 онд 22 хувиар өсөж, 20.5 мянгад хүрсэн байна. Өнгөрсөн онд 1537 хос Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийсэн бөгөөд энэ нь 2016 оныхоос гурав дахин их дүн болжээ.

Сүүлийн гурван жил хуримын үйлчилгээний салбар хурдацтайгаар хөгжиж байгаа талаар салбарынхан онцолж байна. Үүнийг дагаад хуримын гэрэл зураг, автомашины түрээс, хуримын даашинзын дэлгүүрийн тоо нэмэгдэж байгаа талаар хуримын гэрэл зургийн "EXA studio" болон "We studio” мэдээллээ. Хоёр жилийн өмнө байгуулагдсан “We studio” хуримын зураг голчлон авдаг бөгөөд 150 орчим хосод гэрэл зургийн үйлчилгээ үзүүлжээ.

Сүүлийн үед хурим дээрх дүрс, бичлэгээс гадна эх орныхоо үзэсгэлэнт газруудаар 10 хоног аялангаа зураг авахуулах эрэлт нэмэгдсэн байна. Энэ төрлийн багцын үнэ 10 сая төгрөг байдаг аж. “We studio”-ийн мэдээлснээр гадаадад амьдардаг дотоод болон гаднын иргэд Монголд аялангаа хуримын зургаа авахуулах сонирхол мөн нэмэгдсэн байна. Энэ төрлийн үйлчилгээг “ЕXA studio” үзүүлдэг бөгөөд хуримын зохион байгуулалтыг давхар хийдэг аж.

“EXA studio”-ийн мэдээлснээр хуримын зураг авалтад хосууд дунджаар 4-6 сая төгрөгийг зарцуулдаг. Харин гадаад, дотоодын аялал хийвэл 10-аас дээш сая төгрөгийн үнэтэй болдог байна. Энэ оноос гадаадаас хуримын зураг авахуулах хүсэлт ирж эхэлсэн талаар тус студи онцолсон юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57502
0 эможи

keyboard_arrow_up