COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ мэдээнд БИТГИЙ “LIKE“ дараарай...

2018 оны 4 сарын 17

Кембриж Аналитикатай холбоотой асуудал олон нийтэд ил болсноор бид Facebook олон сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг бусдад алдаж, нөгөөх нь сонгуулийн саналд нөлөөлөхөд ашиглажээ гэдгийг олж мэдсэн.

Гэхдээ Facebook биднийг тасралтгүй ажиглаж, хийсэн үйлдэл бүрээс нь хэн гэдгийг тодорхойлж байдаг гэдгийг хүмүүс мэддэггүй байсан гэвэл худлаа.

Бид зүгээр л найзууд, гэр бүлийнхэнтэйгээ төрөл бүрийн мэдээлэл хуваалцаж байна хэмээх ойлголтоор Facebook-т ханддаг. Харин үнэн хэрэгтээ бид тэр бүх мэдээллээ Facebook-тэй хамтран ажилладаг компани бүртэй хуваалцаж байдаг тухай Мерилэндийн Их сургуулийн профессор Тимоти Саммерс хэлжээ.

Гэхдээ тэглээ гээд юу гэж? Хэдэн зураг хуваалцаж, хэдэн like дарлаа гээд тэд яах юм бэ, гэвэл ингэдэг аж.

2013 оны судалгаагаар Facebook хэрэглэгчийнхээ зөвхөн Like дарсан зүйлсэд үндэслэн маш олон төрлийн мэдээллийг гаргаж авах боломжтой гэжээ. Жишээлбэл тухайн хүний арьсны өнгийг 95 хувийн нарийвчлалтай, хүйсийг 93 хувийн нарийвчлалтай, бэлгийн чиг хандлагыг 88 хувийн нарийвчлалтай, улс төрийн аль намыг дэмждэг вэ, гэдгийг 85 хувийн нарийвчлалтай тогтоож чадах аж.

Компьютер тухайн хүнийг хамт ажилладаг хүнээс нь илүү мэддэг болоход ердөө 10 like хангалттай. Харин 70 like дарсан үед найзаас нь илүү мэддэг болж 300 Like дарсан байхад компьютер тухайн хүнийг амрагаас нь илүү мэддэг болно гэжээ.

Энэ бүх тоо нь зөвхөн like-тай холбоотой гэдгийг санаарай. Харин 2016 онд Facebook бидэнд “Сэтгэл хөдлөл” хэмээх шинэ сонголтыг өгсөн. Нас барсан хүний тухай нийтлэлд like дараад байх нь утгагүй хэмээх үндсэн зарчмын хүрээнд гунигтай, ууртай, баяртай гэх мэт сэтгэл хөдлөл илэрхийлэх товчнуудыг Цукерберг бидэнд “бэлэглэсэн” юм.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56185
0 эможи
keyboard_arrow_up