COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сошиал хүний сэтгэх чадварыг БУУРУУЛЖ байна

2018 оны 2 сарын 20

Arslan.mn

Сар шинийн баяраар “Гацуурт” ХХК-ийн захирал Л. Чинбатынх баярын ширээн дээрээ ууц, хэвийн боов тавьсан эсэх  талаар сошиал дээр баахан мэтгэлцээн өрнөв. Транс  тосонд чанасан ул боов, хоногийн дараа нян үрждэг болсон махнаас татгалзсан байна. Эрүүлээр шинэлцгээе гэсэн сэтгэгдлийн  зэрэгцээгээр үндэснийхээ баяраар бэлгэдлээр зайлшгүй тавьдаг ууц, ул боовноос татгалзах нь буруу юм гэсэн эсрэг тэсрэг байр сууринаас олон хүн мэдээлэл бичсэн байсан юм. Гэтэл бодит үнэн нь Л. Чинбатынх ширээн дээр ууц, хэвийн боов тавьсан байсан бөгөөд тавьсан ширээнийх нь зураг нь дараагаар ил гарч ирж хүмүүс бодит бус мэдээлэлд хангалттай их цаг, нервээ барсан болж таарсан. Ер нь сошиалын сөрөг тал нь аливаа зүйлд баримтгүйгээр өнгөцхөн дүгнэж олон нийтийн тархийг угаадаг нь өдрөөс өдөрт нотлогдсоор байна. Бас ойрын нэгэн жишээ дурдахад, Пёнчаны олимпт Монголоос оролцож буй тамирчдыг дарга нар дэргэдээ зогсоож байгаад загналаа гэх сэтгэгдэл хүчтэй өрнөж байна. Үнэхээр загнасан уу, эсвэл амжилт хүсч байсан эсэхийг хэн ч таашгүй ч сошиалд орж ирсэн хүмүүс өөр өөрсдийнхөөрөө цэц булаалдаж сайлж муулан бүр дүгнэлт гаргачихсан байгаа нь өнөө л баримтгүй аливаа зүйлд голгүй ханддагийг бас харуулж байна. Амыг нь татаж болохгүй хамжааргагаүй морь шиг сошиалыг бид дагаж давхих нь эргээд бидний амьдрал дээр сөрөг нөлөө үзүүлдэг. Улмаар сошиал нь хүний сэтгэх чадварыг бууруулж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54058
1 эможи
keyboard_arrow_up