COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНАСАУ олимпод оролцох асуудлыг хэлэлцэнэ

2018 оны 1 сарын 12

                          Arslan.mn

Пёнчаны өвлийн  олимпод БНАСАУ-ыг оролцуулах хэлэлэцээг Өмнөд болон Умард  Солонгос энэ сарын 20-ны дотор хийхээр төлөвлөж байна. БНСУ-ын Нэгдлийн яамны төлөөлөгч ийн мэдээллийг “Yonhap” агентлаг уламжиллаа. “Швейцарийн Лозанна хотод Олон улсын олимпын хорооны хуралдаан эхлэх нэгдүгээр сарын 20-ноос өмнө ажил хэргийн түвшний хэлэлцээ болно. Үүнээс өмнө олимпод Умард Солонгосыг оролцуулах асуудлыг нарийвчлан зөвшилцөх хэрэгтэй” гэж төлөөлөгч хэлсэн байна.

                Хэлэлцээнд Өмнөд Солонгосын талаас Соёл, спорт,аялал жуулчлалын орлогч сайд Но Дэ  Ган оролцох бололтой. Уулзалтын үеэр 400-500 хүний бүрэлдэхүүнтэй Умард солонгосын төлөөлөгчдийн явах чиглэл, хаана байрлуулах асуудлыг хэлэлцэх гэнэ.

Үүний сацуу ирэх сарын 9-25 ны хооронд БНСУ-д болох өвлийн олимпын XXIII наадмын нээлтийн ёслолд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс оролцох болсныг Цагаан ордон уламжлав. Вашингтоны мэдэгдэлд “Өвлийн олимпын нээлтийн ёслолд Майк Пенс гэргийнхээ хамт оролцоно. Үүний сацуу тэрбээр Өмнөд Солонгосын эх баригчидтай Солонгосын хойгийн аюулгүй, тогтвортой байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийнэ. Түүний айлчлал   Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрдэхэд Америк тэргүүлэх үүрэг гүйцэтгэдгийн тод илэрхийлэл болно” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52228
0 эможи
keyboard_arrow_up