COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Загвар өмсөгчдөөр гангарч, эгчмэд бүсгүйчүүдээр тэжээлгэдэг Бобо

2017 оны 12 сарын 13

Урлагийн ертөнцөд хөөрхөн нэрд гарч мандаж байсан үе түүнд бий. Хамтран зүтгэгч Сэлэнгэтэйгээ хайр сэтгэлийн холбоотой болж хайрын шувууд шиг жиргэж явсан ч тэд хоёр тийш болсон. Хайрын романсынх нь яриа намдаж амжаагүй байхад л тэрээр шинэхэн гэргийгээ олонд танилцуулж бяцхан охиноо өлгийдөж авсан. Харин үүнээс хойш Бобогийн хувийн амьдрал эмх замбараагаа алдсан гэхэд хэлсдэхгүй. Анхны гэргий нь бяцхан охиноо орхиж харин дуучин залуу баян эгчмэд бүсгүйгээр тэжээлгэхийн тулд айл гэр хүртэл үймүүлж түүгээр ч зогсохгүй дагавар охиноо хүртэл ад үзэж зоддог байсан гэх. Эрдэнэт үйлдвэрийн томоохон албан тушаалтай дотно эгчдээ эрхэлж Ланд 200-гийн түлхүүр атгаж явсан нь Папараццичдын дуранд хүртэл буугаад авсан. Хэтэвч зузаантай эгч нараараа тэжээлгэж, тэднийхээ мөнгөөр загварын охидуудыг дайлж өөрөө гангарч явсан Бобогийн энэ үйлдлүүдийг хамтрагч Сэлэнгэ ил болгож байсан. Ямартай ч хормойн асуудлаараа хэний ч дор орохооргүй Бобо өдгөө урлагаасаа холдож чимээгүйхэн амьдрах болсон. Баян эгч нарынхаа буянаар нэлээдгүй юм хураагаад авсан болохоор дуулахаа байж чимээгүйхэн амьдрах болсон гэж ойр орчмынхон нь жиг жуг хийлцдэг юм байна лээ. 

 

 
 

 
 

 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51072
0 эможи
keyboard_arrow_up