COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Скарлет Йохонсон

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

Скарлет Йохонсон 1984 оны 11 -р сарын 22 нд Нью-Йорк хотод мэндэлжээ. Скарлеттийн эцэг Данийн уран барилгач, өвөө кино зохиолч бол ээж нь  Ашкеназ-Бронксын  кино продюсер байв. Удмаараа польш болон Хаант оросын минск гаралтай еврей хүмүүс юм. Амеркийн алдарт жүжигчин, загвар өмсөгч, дуучин эмэгтэй.
 


Түүний ээж  даруухан торнисон охиноо 1993 онд «Норт» зөгнөлт киноны сонгон шалгаруулалтанд оруулж Элайжа Вуд, Брюс Уиллис нартай тоглуулжээ.  «Норт» киногоор танигдсан түүнийг 1995 онд гэмт хэргийн «Шударга шүүх» (Шон Коннери, Кейт Кэпшоугийн охины дүр), 1996 онд инээдмийн «Хэрвээ Люси үсэрвэл», «Мэнни, Ло хоёр»- туслах дүрд тоглох боломж олдсон байна. Түүнийг кино урлагт хөл тавихад ээж нь ихэд дэмжин тусалсан бөгөөд бага байхаасаа драмын дугуйланд явдаг байжээ. Тиймээс ч түүний хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй бөгөөд 1997 онд «Уналт» болон «Гэртээ ганцаараа 3»-аас Роберт Редфордоос «Морьтой ярилцагч»-д тоглох саналыг авсанаар томоохон шагналуудад нэр дэвшиж, алдаршиж эхэлсэн юм.



The Horse Whisperer (1998) болон Ghost World (2001) онд тоглож түүний нэр хүнд улам өсөж олон олон кинонуудын санал ирэх болжээ. Хүүхдийн дүр бүтээдэг Йоханссон 2003 онд «Орчуулгын алдаа»-нд Билл Мюррейн 25 настай дурлалт бүсгүйн дүрээр БАФТА шагнал гардаж, Алтан бөмбөрцөгт дэвшсэн түүхтэй. Түүний гол дүрд нь тоглосон кинонуудаас дурдвал: Match Point (2005), The Island (2005), The Black Dahlia (2006), The Prestige (2006), The Other Boleyn Girl (2008), Vicky Cristina Barcelona (2008), He"s Just Not That Into You (2009), Don Jon (2013), Her (2013), Under the Skin (2013),  Lucy (2014) зэрэг болно. 

Харин дуучны хувьд 2 цомог гаргажээ. 2007 онд  Justin Timberlake - ын "What Goes Around...Comes Around " дууны клипны гол дүрд тоглон MTV Video Music Awards - аас шилдэг клип номинацад өрсөлдсөн юм.

Тэрээр "хамгийн халуухан эмэгтэй," "хамгийн үзэсгэлэнтэй еврей эмэгтэй" "бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй" гэх мэт бүхий л гоо сайхны жагсаалтанд тэргүүн эгнээнд бичигддэг. 2006 онд Maxim сэтгүүлээс гаргадаг "хамгийн халуухан 100 эмэгтэй" жагсаалтын 6 дугаарт бичигдсэн бол "Бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэй" жагсаалтыг 2006 болон 2013 онд тэргүүлсэн бөгөөд 2 дахь удаагаа 1дүгээр байранд бичигдсэн  анхны эмэгтэй юм.



Хайр дурлалын хувьд хамгийн анх урлагийн сургуульд сурч байхдаа ангийнхаа гитарчин Jack Antonoff - той үерхдэг байсан бөгөөд тэд бие биендээ хангалттай цаг зарцуулж чаддаггүй байжээ. Тиймээс 2006 онд хоёр тийш болов. Жилийн дараа Канадын жүжигчин Райан Рейнолдтой болзож эхэлсэн бөгөөд хосууд 2008 онд Британийн Колумб хотноо нам гүмхэн гэрлэлтээ батлуулсан байна. Лос- Анжелисын ойролцоо 2,8 сая доллараар байшин худалдан авч байв. Гэвч тэдний харилцаа мөн л салалтаар төгсжээ. 2011 онд албан ёсоор салж буйгаа олон нийтэд зарлажээ.

2012 оноос Францын зар сурталчилгааны агетнлагийн захирал, сэтгүүлч Romain Dauriac - тай хамтран ажиллах болж, улмаар хувийн харилцаатай гэдэг нь олон нийтэд ил болжээ. Тэд 2014 оноос ажлынхаа хуваарийн дагуу Парис болон Нью - Иоркын хооронд амьдрах болсон бөгөөд Rose Dorothy Dauriac гэх хөөрхөн охины аав,ээж болоод байгаа юм. Тэд 2014 онд 10 -р сарын 1 нд Монтано мужид гэрлэж, албан ёсны гэр бүл болжээ.




















Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49644
1 эможи
keyboard_arrow_up