COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Интернет ертөнцийг байлдан дагуулсан шилдэг 18 зураг

2017 оны 9 сарын 18

Дэлхий даяаршиж байгаа өнөө үед бид дэлхийн хаанаас ч ямар ч мэдээллийг хэдхэн секундын дотор олох боломжтой болсон. Оддын сенсаци, элдэв сонин хачин, шинэ техник технологи гээд л бүгдийг дэлхий нийт нэг зэрэг хүлээн авдаг болжээ. Ингээд цахим ертөнцийг байлдан дагуулж сошиал ертөнцөд трэнд болж чадсан шилдэг 18 фото зургийг  онцолж байна. 

 

18. Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн. Жереми Микс гэх уг залуугийн зураг анх 2015 онд цацагдсан бөгөөд тэр даруйдаа ихээхэн шуугиан тарьж байжээ. Тэрээр өдгөө модель болсон байна. 

 

 

17. Жүжигчин Том Хэнкстэй хамт авахуулсан хуримын зураг. Элизабет болон Раян нар хуримын зураг авалтаа хийж явах үед жүжигчин Том Хэнкстэй таарсан байна. Азтай хосууд энэ мөчийг алдалгүй зурагаа татуулж амжсан бөгөөд тэдний аз жаргалтай агшин мөн л цахим ертөнцөд хурдацтай тархсан байна.

 

 

 

16. Оддын Оскарын шагнал гардуулах үеэр авсан селфи. 

 

 

15. Леонардо Де Каприогийн Оскар авч байх үеийн гэрэл зураг. Тэрээр удаан хүлээсний эцэст энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон бөгөөд шагналаа гардаж авсны дараахь эгзэгтэй агшныг буулгаж чадсан тус зураг цахим ертөнцөд нилээд алдартай. 

 

 

14. Ууртай муур. Зурган дээрхи муур бодит байдал дээр  маш эгдүүтэй харагддаг бөгөөд түүний энэхүү зураг цахим ертөнцөд цацагдсан даруйдаа од болж "2013 оны шилдэг МЕМЕ"-р шалгарч эзэндээ 100сая ам.долларыг авчиржээ. 

 

 

13. Тэдний ямар ч үед өөрсдийнхөөрөө байхаас татгалзаж санаа зовдоггүйг батлах тус зураг цахим ертөнцөд нилээд алдартай. 

 

 

12. Алдартай модель Жизел Бюндхенд унтаж амрах цаг бараг л гардаггүй бөгөөд түүнийг унтаж байх үед түүний багийнхан хэрхэн ажиллаж байгааг харуулсан  тус зураг хэсэгтээ л шуугиан тариад амжсан билээ.

 

 

11. 2015 оны "MET GALA" шагнал гардуулах ёслол дээр дуучин Рианагийн өмсөж ирсэн тус даашинз цахим ертөнцийнхний гол бай болж байв. Түүний даашинзны тухай хүмүүс "Яг л пизза шиг харагдаж байна, омлет өмсчихсөн юм уу? Спонж Боб шиг л байна" гэх зэрэг хөгжилтэй сэтгэгдэлүүдийг түүнд илгээж байжээ.

 

 

10. Цахим ертөнцийнхнийг талцуулж чадсан даашинз. Тус даашинзыг яг бодит байдал дээр ямар өнгөтэйг хэн ч мэдэхгүй бөгөөд алтлаг, хар, цагаан болон цэнхэр өнгөтэйгөөр харагддаг байна. Түүний тухай одоо ч маргасан хэвээр

 

 

9. Дуучин Beyonce-ийн хамгийн царай муутай зураг. Түүний 2015 онд нэгэн шоуны үеэрх авсан тус зургийг түүний хэвлэлийн багийнхан интернет орчноос бүгдийг нь усгах арга хэмжээ авч байжээ. Гэсэн ч тус зураг байсан хэвээр л. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн хамгийн царай муутай зураг ийнхүү цахим ертөнцөд од болж байжээ.

 

 

8. Дуучин бүсгүйн ихэрүүдийнхээ нэг сарын ойгоор авахуулсан тус зураг мөн л интернетийг байлдан дагуулж байжээ. Тэрээр тун үзэсгэлэнтэй харагдах бөгөөд энэхүү хэв маягийг нь дуурайсан хошин зургууд нэг хэсэг интернетэд тархаж байв.

 

 

7. Ким Кардашианы өгзөг. "Түүний Paper" сэтгүүлийн нүүрэн дэх тус зургаас сэдэвлэсэн мянга мянган МЕМЕ цахим ертөнцийг ёстой л эзэгнэж байсан ажээ.

 

 

6. Кендалл Женнерийн шалан дээрхи тус зураг 3,5сая лайк авсан бөгөөд энэхүү зураг охидын дунд трэнд болж түүний үсний талаар маш олон хошигнол интенетийг дүүргэж байжээ.

 

 

5. Цасан дундах Darth Vader. Польш улсад байрлах тус хөшөөний зураг цахим орчинд тарсан даруйдаа од болж тус хөшөөг үзэх гэж зорих жуулчдын тоог эрс нэмэгдүүлж байжээ. 

 

 

4. Miley Cirys-ийн хэл. Түүний энэхүү поз фенүүд болон сошиалчдын дуртай позны нэг.

 

 

3. McKayla Maroney-ийн 2012 оны Лондонгийн Олимпын үеэрхи гэрэл зураг. АНУ-н тамирчид багаараа алтан медаль авсан ч тэрээр ганцаар мөнгөн медалийн эзэн болсонд сэтгэл дундуур байгаа түүний энэхүү агшин мөн л олон төрлийн МЕМЕ болон ашигладдаг ажээ.

 

 

 

2. Давс цацаж буй эр. Түүний энэхүү үйлдлийг дэлхий даяар даган дуурайж хошигнох болсон бөгөөд  манайд ч мөн видео бичлэгүүд олон байдаг.

 

 

 

1. Энэхүү позыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Орос улсын иргэн Мурад Осман болон түүний эхнэр Марина нарын "Follow Me" нэртэй тус зураг өдгөө хосуудын шилдэг поз болсон билээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47138
0 эможи
keyboard_arrow_up