Р.Эмүжин: Байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан Д.Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа Р.Эмүжин: Байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан Д.Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Р.Эмүжин: Байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан Д.Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа

2021 оны 9 сарын 15

Arslan.mn

Яруу найрагч, нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Байраа барьцаалаад тэмцээнд явуулдаг Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа ..." гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Өө тэр " Өөжин мед"- ээс нь хувь хүртдэггүй юм бол Нямбаатар ч гэсэн Боксын холбооноос Бадар-Ууганыг явуулах цаг болсон байна. Цэндбаатарын ярианаас их олон зүйл ойлгомжтой боллоо. Үе үеэрээ энэ спортынхон чинь дараагийн залуусаа нударгалдаг юм байна, нууцхан атаархаж, алахаас наагуур хорлоход бэлэн байдаг юм байна. Монголын боксын холбоонд албан ёсны гэх нэр сэтэр хоёроос өөр юу ч алга. Өндийж яваа ирээдүйтэй тамирчнаа өвдөглөөд дарахад бэлэн байдаг юм байна. Нэг тамирчныг шигшээ багаас хоёр хөөнө ч гэж юу байхав. Албан ёсны гэрээгээ сэргээж, тухай бүр хийх ёстой бичиг цаасны ажил нь ч хөсөр хаягдаад удсан юм байна. Ёстой зүгээр их бокст дуртай, хайртайдаа энэ хэдэн залуу ах нар гээд байгаа атаа жөтөө өвөрлөгчдийн гарын шүүс болж явдаг юм байна. Бадар-Ууган, Сэрдамба хоёр хоёулаа гавъяат дасгалжуулагч Д.Банди агсны шавь. Энэ хүний гар дээрээс жигүүр дэлгэн нисч, тив дэлхий, олимпоос медал авчирсан залуус.

Д.Банди гуайн бас нэг шавь У.Мөнх-Эрдэнэ сая 39 настайдаа Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа. Гэтэл Бадар-Ууган Тамирчдын нөхөн сэргээх эмнэлэгийг ил, далд аргаар өөрийн болгоод, тас тэврээд, таг атгаад хэвтчихсэн, тэгснээ дараагийн тамирчдаа дардаг, гадуурхдаг ажил хийдэг. Сэрдамба нь Боксын холбооны удирдах зөвлөлд байдаг нэртэй, бодлого гэдгээ ойлгодог, үгүйг мэдэхгүй. Хоёулаа хэл ус, боловсрол маруухан, салбарын амбицаасаа салж чадаагүй. Одоо спортын мэргэжлийн менежерүүдийг бэлтгэн удирдуулах цаг болсон байна. Цагтаа Мөнх-Эрдэнэ бас гадуурхагдан зүдэрч, энэ тухайгаа мэдэгдэл хийж байсан.

Д.Банди багш нь ч "Мөнх-Эрдэнэ маань алийн болгон ингэж явах вэ, амьдралаа бодох цаг болсон" гэж ярилцлага өгч байлаа. За бас нэг зүйл тодорхой болсон нь залуу хөөргөн хүнийг дуудаад ундаанд нь хар тамхи холиод өгдөг болчихсон юм байна. Тэгээд хэрэг бүртгэж аваад, хориод, дараа нь түүгээр нь далимдуулан хэвлэлд хэл үгээрээ хэн бэ гэдгээ алхам тутамдаа таниулж яваа увайгүй нэгнээр сүрдүүлдэг, мэдээлэлгүй нуун дарагдуулсан энэ тэр гэж бас хөөрхөн шантаажладаг, цагдаа, улстөрч, мэдээчний хамтарч хоршсон сүлжээ ч байдаг болжээ. Дээр нь манай тамирчдад төдийгүй нийгэмд дутагдаад байгаа сэтгэлзүйч гээч хүн маш их хэрэгтэй аж.

Ер нь бол ах, дүүгээ дуудалцан хамтдаа идэж, хамтдаа ууж, хамтдаа архидаж, тэгснээ бүгд үеэрээ нийлээд дүүгээ зодоод, хараад сууж байсан Бадар-Ууган маргааш нь "Чамайг хаслаа, хөөлөө" гээд урвачихсан л хэрэг юм. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэж эртний монголчууд хүн чанар нь хөлийн чигчий хуруу хүрэхгүй энэ мэтийн хөгийн эрсийг хэлдэг байлаа. Хөгийн эрчүүдтэй, хогийн холбоо гэж би хувьдаа хэлнэ. Монголчуудын ах захаа хүндэлдэг зарчмыг алуур болгож хэрэгжүүлдэг улс юм байна, сонслоо, харлаа. Энэ нэвтрүүлэг ингэж цацагдах хүртлээ хэчнээн бартаа дарамт давсныг хэлж мэдэхгүй нь. Сэтгүүлчийн давах ёстойг давж сөрж яваа Лодойсамбууд бас баярлалаа.

Асуултуудаараа ярилцлагын амин судлыг алдалгүй атгаж чадаж байна. Бадар-Ууган, Сэрдамба нарын багш Д.Банди гуай боксын спортод 1200 тамирчин бэлтгэж, 40 гаруй ОУХМ, 80 гаруй спортын мастер төрүүлсэн, тамирчдаа 2000 шахам удаа рингэнд авч гарсан, түүний шавь нар Олимп, Олон улсын зэрэглэлтэй тэмцээнээс 1000 гаруй медал авчирчээ. Шавь Төгсцогт ч бас энэ холбоонд адлагдаад, мэргэжлийн бокс руу явсан даа. Энэ хүнээс ичиж амьдар, Бадар-Ууган аа. Энэ их амжилтын эзэн байхын тулд агуу байх хэрэгтэй байдаг юм, амбицаа ардаа хаяж чаддаг байх ёстой юм. Банди гуайн арван жилдээ ганхахгүй үлдээсэн их өвийн дэргэд чиний олимпийн алт ёстой юу ч биш ээ. За тэгээд Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгээ л буцааж авъя, Нямбаатар олоод ирэхээ мэдэх байлгүй дээ. Пудволд хүүхдүүд бэлтгээд, амжилтанд хөтлөөд байдаг тэр нэг сэтгэлтэй, зүтгэлтэй дасгалжуулагчийг ч бас эргүүлж авмаар байна. "Арчаагүй п вэ" гэдэг хүн л лав хэрэггүй гэдэг нь тодорхой боллоо. Бадар-Ууганы авчихаад байгаа, хоргодоод хэвтээд байгаа тэр эмнэлэгт чинь сэтгэлзүйч, сэргээн засагч эмч мэргэжилтнүүд Цэндбаатар шиг яралзсан залуустай ажиллаж, ялалтанд нь ойртуулж, ялагдлыг нь нөмөрлөх учиртай юм. Бадар-Ууганы үе дууссан байж болно оо, Монголын боксын спорт мохохгүй, мөлхөхгүй, мөнх үргэлжлэх ёстой юм шүү. Цэндбаатарт хэлэхэд хол явах хүний сайхан хүү юм даа, хоногтоо бүү бүдрээрэй. Монголын ард түмэнд өөрийгөө яагаад ч юм, өртэй гээд бодчихсон мохошгүй зүрхтэй юм.

Сайхан хөвгүүдээ гомдоож гундаагаад байвал сайны гэрэл мөн ч хол шүү дээ. За тэгээд ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл гэдэг үгтэй болохоос ах нь алуур, дүү нь алчуур хийгээтэх гэж өвөг дээдэс маань сургаагүйг өнөө цагийн аав ээж нар санаж, үр хүүхэддээ үглэж, үндэс мөчиртөө зүүх хэрэгтэй болжээ. Ах ах гэж яваад аавын сайхан үрс алуулбал яана. Алд хүндлээд Цэндбаатар бол гомдолгүй гэлээ, ард түмэн харин гомдолтой байна!" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
1
630967
73 эможи

Ганаа
2021-09-15 20:38
Эмүүжинд баяраллаа.Чамаас өөр хэн ч ингэж зүрхэнд сэтгэлд хүртэл хэлж өмгөөлж чадаагүй шүү
Зочин
2021-09-15 20:35
Хүний алдаан дээр дөрөөлсөн томчуудын цүнх баригч бадарууган зайл нэг хүнээр дутахгүй ч гэх шиг өөрөөн шар хадны гэр хороололоон мартчижээ. Энэ эмнэлэгийн ямар шугамаар барьсан газраан боксын холбоо өөрөө өв даа бид нарын газар чи өөрөөн зайл
Бадарууган өөрөө шар хадны гэр хороололоон мартчижээ. Барьсан эмнэлэгээн зайлуулаарай . Тэр чинь улсын өмч тэрийн шалгаарай даварсан гахай. Нэг хүнээр дутахгүй ч гэх шиг чамаар харин дутахгүй. Хүний алдаан дээр дороолсон муу томчуудыг долоогч
2021-09-15 20:30
Зочин
Зочин
2021-09-15 19:35
Olimpiin abarga bolood ringen deer yu gej shuleg unshaad blaa er hunii itgel setgel tangarag gej oilgoj bsan shv Badar.Uuganaaa martaagui bizdee zarchim zorilgo chini uurchlugdchihsun u
зочин
2021-09-15 19:04
аа мэднхгү бээжингээс ямар "аварга"ууд төрциим бдэ? цуу татаадл бна
Аваргууд минь дээ, зүгээр аваргаараа л бай . Үр хүүхдээ бод. Нэр хугархаар яс хугар гэдэг дээ
2021-09-15 15:09
Н .Түвшинбаяр, Бадарууган гээд л одимпийн аваргууд минь. Миний эх орны сайхан залуус шүү. Спортоороол дагна. Чаддаг юм бол шавиа бэлдэж чаддаг, мэддэгээ гайхуул. Албан тушаал эд хөрөнгөнд бүү шуна. Банди багшийн хөдөлмөр чин сэтгэлийн зүтгэл алдрын оргилд дуурсагдаж яваа болохоос байр, машиныг хэнч тоож ярихгүй байгаа биздээ. Олимпийн аваргуудын цалин хангамж аиьдралд чинь хүрийш дээ. Алсын бодол муу бна даа чааваас.
Зочин
2021-09-15 14:05
Архичингуудаа дандаа өмгөөлдөг Монгол зан юм аа. Аохичин Монгол. Гунигтай
Иргэн
2021-09-15 13:54
Бадар-ууганыг овоо сайхан аврага гэж боддог байлаа. Цэндбаа артай холбоотой асуудлаас үүдэлтэй сөхөгдөж байгаа энэ асуудлуувыг бодохоор нээрээ л мэргэжлийн сургужль соёл төгсөж боловстолтой хүмүүс энэ холбоог ув рдах шаардлага амьдралаас урган гарч байна шүү. Банди гуай ямар мундаг сурган хүмүүжүүлэгч байвдаа. Өөрийн байраа хүртэл барьцаанд эд нарыг өөд татсан гээд бодохоор энэ аврага жаахан жудагтай байвал зохилтой.
irgen
2021-09-15 13:38
Emuujin bravo. erchud bid haaya ta naraasa door bdg n ichgevter ch unen yum daa
зочин
2021-09-15 12:05
ганц дугуй алтаараа амбиц хөөж хөрөнгө мөнгөнд бөөс хуурс шиг шигдсэн энэ нөхрийг Боксын холбооноос хөөж явуул. Монголын ард түмэн тэнэг биш, үнэн зөвийг ялгана
keyboard_arrow_up