САЙН МЭДЭЭ: Байт харвааны тамирчин Б.Урантунгалаг ОЛИМПЫН ЭРХЭЭ авлаа САЙН МЭДЭЭ: Байт харвааны тамирчин Б.Урантунгалаг ОЛИМПЫН ЭРХЭЭ авлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Байт харвааны тамирчин Б.Урантунгалаг ОЛИМПЫН ЭРХЭЭ авлаа

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Парис хотноо болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээнд ОУХМ Б.Урантунгалаг тавдугаар байранд шалгарч эрхээ авлаа. 

Олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Б.Урантунгалаг

  • 1/48 тойрогт гоц мөргөж,
  • 1/24 тойрогт Швейцарын тамирчин Дейнеко Илианаг 6:0 харьцаагаар ялж,
  • 1/16 тойрогт Казахстаны тамирчин Фарида Тукебаеваг 6:0-оор ялж,
  • 1/8 тойрогт Узбекистаны тамирчин Зиодахон Абдусаттороваг мөн 6:0 харьцаатай ялж,
  • 1/4 тойрогт Чехийн тамирчин Мария Горацкова 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт орж олимпын наадмын эрхийн эзэн боллоо.

Arslan.mn

Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчид олимпын эрх авсан ба эдгээр орны өмнө авсан байсан хувийн 3 эрх нэмэгдсэнээр өнөөдөр эмэгтэй хувийн 5 эрхийн төлөө өрсөлдсөн билээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628057
0 эможи

keyboard_arrow_up