ТАНИЛЦ: Олимпын наадмыг шүүх Монголын анхны эмэгтэй шүүгч Т.ЭНХЦЭЦЭГ ТАНИЛЦ: Олимпын наадмыг шүүх Монголын анхны эмэгтэй шүүгч Т.ЭНХЦЭЦЭГ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Олимпын наадмыг шүүх Монголын анхны эмэгтэй шүүгч Т.ЭНХЦЭЦЭГ

2021 оны 2 сарын 13

Монгол Улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг Токио 2020 олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шүүгчдийн жагсаалтад багтлаа.

Олон улсын жүдо бөхийн холбооноос Токио 2020 олимпийн наадмаар жүдо бөхийн тэмцээнийг шүүх 16 шүүгчийн нэрийг зарласан бөгөөд манай улсаас Т.Энхцэцэг багтаад байна.

Ингэснээр Т.Энхцэцэг Монголын спортын түүхэнд олимпын наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болоод байна.

Өмнө нь Монгол шүүгчид Залуучуудын олимп, олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдийг шүүж байсан удаатай билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623557
14 эможи

keyboard_arrow_up