Стрессээс ангижрахыг хүсвэл усанд сэлээрэй Стрессээс ангижрахыг хүсвэл усанд сэлээрэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Стрессээс ангижрахыг хүсвэл усанд сэлээрэй

2020 оны 10 сарын 28

Почему плавание так полезно для здоровья

“Бид яагаад сэлдэг вэ" номын зохиолч Бонни Цуй “Бид усанд шумбах тэр агшинд л эргэн тойронд болж буй бүх зүйлийг умартдаг. Таны чих бөглөрч, хараа бүдгэрч, амтлах болон үнэртэх чадварууд тань хязгаарлагддаг. Мэдрэмжүүдээ ингэж хязгаарлах нь дотоод сэтгэл, оюун санаагаа анагаахад их ач тустай" хэмээн бичсэн бол усан сэлэлтийн дасгалжуулагч Борис Талан “Усан сэлэлт нь бясалгаж байгаа мэт оюун санааг тайвшруулдаг тул стрессийг хурдан тайлдаг, усан сэлэлт нь ямар ч насныхан хичээллэж болох бүтэн биеийн хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг бөгөөд сэлснээр уушгины багтаамж сайжирч, цагт 360-660 калор шатаах боломжтой. Мөн хүмүүс ихэнх цагаа компьютерын урд сууж өнгөрөөдөг болсон одоо цагт нурууны өвчинд их тустай. Хүмүүс над дээр Борис! Би стрессдээд яг галзуурах нь ээ гээд ирдэг юм. Ирэнгүүт нь за ус руу орцгооё гээд бэлтгэлээ эхэлдэг дээ” гэжээ.

Мэргэжилтнүүдийн онцолсноор усанд сэлэх нь уур бухимдал, стрессийг багасгаж, биеийг илүү эрүүлжүүлэхээс гадна нойргүйдэл болон сэтгэл санааны байдалд эерэгээр нөлөөлдөг гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620749
1 эможи

Зочин
2020-10-28 13:46
keyboard_arrow_up