COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Жудаггүй бөхчүүдийг жудагтай болгоход сануулга багадна, Ц.Магалжав дарга аа

2019 оны 5 сарын 07

Arslan.mn

Үндэсний бөхийг монголчууд үзэх дуртай. Бөхчүүддээ ч хайртай, тэднийг хүндлэхийн дээдээр хүндэлж ирсэн. Цаашид ч хүндлээд явах нь ойлгомжтой. 

Гэвч үндэсний бөхөд байдаг цөөхөн хэдэн асуудал энэхүү спортын нэр хүндийг шавартай хутгах нь. Эхнийх нь бөхчүүдийн жудаг, ёс зүй. Хоёр дахь нь допинг. Гурав дахь нь найраа. Ийм гурван сэдвийн хүрээнд амтай болгон ярьж байна. Мэдээж энэ тухай яригсдын олонх нь сонирхогч. Тэр хэрээр алдаа дутагдал гаргасан бөхчүүдийг шүүмжлэх бус доромжилж байна.

Сүүлийн үед бөхчүүдийн ааш авир ч дийлдэхээ больж. Хамгийн сүүлийн жишээ уржигдар болсон арслан цолны хүндэтгэлийн барилдаан. Улсын харцага Б.Бат-Өлзий учраа бөхөө өшиглөхийг завдсан. Бөхийн өргөөнд, цэнхэр дэлгэцээр олон ч хүн харж эсэргүүцлээ илэрхийлсэн. Үнэндээ аймгийн арслан Б.Сумъяабат санаатайгаар татаагүй нь ойлгомжтой.Манай бөхчүүд унахдаа унаснаа хүлээн зөвшөөрч сураагүй учраас найдвартай унагаах гэж л дөрөв хөллөсөн байхад нь татаж өвдөглүүлсэн байх. Харин үүнд Б.Бат-Өлзий харцага эгдүүцэж, бөхийн дэвжээг зодооны ринг болгох шахлаа. Ууртай, омголон байж болно. Гэхдээ хаана, хэзээ гаргах вэ гэдэгт суралцмаар.

Түүнчлэн бямба гарагт болсон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Өвөрхангайн Цэдэнсодном арслангийн үйлдлийг бас дурдъя. Хөлийн цэц бол бүх шийдвэрийг гаргах ёстой, гэхдээ үнэн зөвөөр. Харамсалтай нь, өнөөдөр хөлийн цэцийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдал олонтаа гарах болж. Бүр доромжилж, занах нь энүүхэнд ажээ. Учраа бөхөө ширүүлэх нь ч дүүрч. Бөх бол тулааны нэг төрөл гэж зарим нь тайлбарладаг. Тэглээ гээд ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг болчихвол үндэсний бөхийн нэр хүнд өснө. Нэг бөх алдаа гаргалаа гэхэд манайхан нийтээр нь бөхчүүдээ муулж, шүүмжлэх болсон. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг үгний тод жишээ энэ.

Тэгвэл үүнээс салахын тулд Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд, ёс зүйн хороо нь сахилгын арга хэмжээгээ чангатгамаар. Тухайлбал, уржигдар болсон барилдаанд Б.Бат-Өлзий харцагын гаргасан үйлдэлд МҮБХ-ныхон арга хэмжээ авахдаа сануулга өгч, давааных нь урамшууллыг өгөөгүй аж. Өнөөдрийг хүртэл Б.Бат-Өлзий харцага ч бөхөд хайртай ард түмнээс уучлалт гуйсангүй. Ерөөсөө бөхийн зүлэг ногоон дэвжээг зодооны талбар мэтээр ойлгож, сэтгэн учраа бөхдөө хүндэтгэлгүй хандсан бөхчүүдийг тодорхой хугацаанд барилдаанд оролцуулахгүй байвал ямар вэ.

Жишээлбэл, улсын харцага Б.Бат-Өлзийг зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө давааны мөнгө хасахаас гадна 2-3 барилдаанд оролцох эрхийг нь хасах гэх мэтээр. Хэрвээ ийм зүй тогтолд шилжвэл бөхчүүдийн ёс зүй одоогийнхоос дээрдэх магадлалтай. Түүнээс биш сануулаад л, торгоод л өнгөрөөвөл хариуцлага тооцсон болохгүй биз. Яг үнэндээ улсын цолтой бөхчүүд давааны мөнгөөр дутахгүй. Тиймээс толгойдоо нэгийг бодох хэмжээний сахилгын шийтгэл оноодог болъё. Товчхондоо бол жудаггүй бөхчүүдийг гэгээрүүлэхэд сануулга багадна. Сануулгыг үл хайхардаг бөх манай үндэсний бөхөд нэг биш нэлээд хэд бий. Доогуур цолтондоо түрэмгий, эрэмгий ханддаг, санаатайгаар учраа бөхөө нудардаг гээд тоочвол олон алдаа дутагдал байдаг. Ийм алдааг залуу бөхчүүддээ үлгэр дуурайлал үзүүлэх ёстой үндэсний бөхийн өндөр цолтнууд ихэвчлэн гаргадаг нь харамсалтай. Мөн аймгийн арслангууд уваагүй үйлдэл гаргаж, учраа бөхөө элдэвлэх, дарамтлах тохиолдол цөөнгүй гарч байгааг орон нутгийн наадмын үеэр харж болно. Энэ удаа зөвхөн ёс зүйн асуудлыг хөндлөө. Допинг, найраа бол тусдаа асуудал.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603142
2 эможи

Орнолт
2019-05-09 23:14
Усан гузээтэй шалбааган толгойтой бохонцорууд дуурэн байнаа чадлаараа цол авчихсан юмшиг далжиганах нь илуутэй юу..их спортоор хичээллэх чадвартай юм энэ хэд дотор байхгуй тэнэг юмнуудад цол худалдаж авч огоод байхаар тэрлуу л зутгэнэ шуу дээ сайхан залуучууд олон байгаа ч толгой нь хурэхгуй..улсын цол нэртээ л болчихвол амьдрал нь оор болчихоно монглчууд аьаархуу болохоор бусад аймгуудын жишиг хараад баахан ондор шагнал огно ногоодуул нь барилдах нь байтугай бааж чадахгуй юмнууд болоод л дуусана ийм бох сайхан юм харуулахгуй ээ.бас дээр нь муудаа дээрэлхуу гэж яанав.
Энхээ
2019-05-07 21:23
Барилдах эрхийг нь 3-5 жил хасаад,цолыг нь хураагаад авахад бөх цэвэршинэ!
Зочин
2019-05-07 17:48
Баянмөнх аврага нэг удаагийн ярилцлагдаа бэкийн спорт бол тулааны спорт гэж өөрийгөө өргөмжилсөн юм тэгээд нөгөө хэд нь тулалдах юм байна гээд ойлгочихгүй юу хөөрхий
Зочин
2019-05-07 13:33
Үндэсний бөхийн барилдаан бол бусад улс орны үндэсний бөхийн барилдааны нэгэн адил үндэсний урлаг наадамд наадгай шүү дээ, их спорттой зүйрлэх юм байхгүй
Бөх сонирхогч
2019-05-07 13:30
Миний олон жил ажилласнаар бөхчүүдэд боловсролын болоод соёлын асуудал хурцаар тавигдаж байна, Манай үндэсний бөхийн барилдаан бол Баянмөнх аваргын яриад байгаа тулааны спорт биш шүү дээ, Бөхчүүд маань тулааны спорт гэж эндүүрч байх шиг байна, үнэн тулааны спорт бол бокс, болон бүх төрлийн гар хөл оролцсон цус нөжтэйгээ холилдсон тулааныг хэлдэг юм, үндэсний бөхийн барилдаан бол үндэсний наадгай нэг төрлийн урлагийн тоглолт цаг нар хил хязгаар гэж байхгүй
Бөх
2019-05-07 12:37
Допинг хүний зан характерт нөлөөлнө шт...за тэгээд хөдөө гадаа төрж өссөн мудакууд бол бүрр дуусаа
keyboard_arrow_up