COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨЛБӨМБӨГ: Мессигийн Хэттрик “Барселона”-д 10 онооны тэргүүллийг бий болгов

2019 оны 3 сарын 19

Испанийн Ла Лигийн 28-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Өнгөрөгч 7 хоногийн дундуур Францын “Лион”-ыг талбайдаа 5:1-ийн харьцаатай ялж, Аваргуудын Лигийн шөвгийн 8-д Английн “Манчестер Юнайтед” багтай учраа таараад буй “Барселона” тус тойрогт “Бетис”-ийн талбайд зочилсон юм. Кике Сетьен дасгалжуулагчтай “Бетис” энэ улиралд Барсаг талбайд нь 4:3-ын харьцаатай хожсон билээ.

“Бенито Вильямарин” цэнгэлдэхэд болсон тус тоглолтын 18 дахь минутад Лионель Месси чөлөөт цохилтоос гоол оруулж, тооны харьцааг нээсэн байна. Эхний үеийн шүүгчийн мэдлийн цагт Аргентин довтлогч дахин нэг гоол нэмж оруулснаар эхний хагас 2:0-ийн харьцаатай өндөрлөжээ. 2-р үеийн 63 дахь минутад Луис Суарес зочдын 3 дахь гоолыг оруулснаар тус тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Гэхдээ энэ гоолоос 3 минутын дараа Месси нэгэн гоёмсог гоол оруулсан нь талбайн эзэн багийн фэнүүд суудлаасаа босч, алга ташихад хүргэсэн байна.

Энэ тоглолтод хэттрик хийсэн Месси 29 гоолтой, Ла Лигийн мэргэн буучдын жагсаалтыг тасархай тэргүүлж байгаа бөгөөд түүний багийн хамтрагч Луис Суарес 18 гоолтой удаалж байгаа юм. Мөн энэ тойрогт “Атлетико Мадрид”, “Атлетик Бильбао”-ын талбайд 2:0-ээр хожигдсоноор “Барселона” удаах байранд яваа багаасаа 10 оноо тасарлаа.

Хүснэгт:

Баг                                Т       Хо      Тэ      Хж              Гз            Оноо

  1. Барселона            28      20      6       2                +46            66
  2. Атлетико               28      16      8       4                +20            56
  3. Реал Мадрид        28      17      3       8                +17            54
  4. Хетафе                  28      12      10     6               +12             46
  5. Алавес                   28      12      8       8                   0             44 
  6. Севилья                 28      12      7       9                +11            43

А.Одбаяр

GOGO.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601253
0 эможи

keyboard_arrow_up