COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДАШТ: О.Насанбурмаа БНХАУ-ын бөхийг ялж финалд үлдлээ

2018 оны 10 сарын 24

Arslan.mn

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Өчигдөр эмэгтэй 65, 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаанууд болж, хагас шигшээд өрсөлдөх бөхчүүд тодорлоо. Манай улсаас дөрвөн бөх барилдаж байгаагаас 72 кг-ын жинд О.Насанбурмаа хагас шигшээд үлдэж, улмаар мөнгөн медалийн болзол ханган финалд өрсөлдөх эрхийг авлаа.

Эмэгтэй 65 кг-ын жинд барилдаж байгаа Х.Болортуяа эхний тойрогт БНСУ-ын Хан Бит Лийг 6:2-оор ялсан ч Канадын Даниелле Лаппагед 10:0-оор ялагдлаа. Хэрвээ Лаппагед финалд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарах юм.

О.Насанбурмаа ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртээд байгаа. Түүний хувьд медалийн өнгөө хувиргаж, цаашлаад алтан медаль төлөө барилдахаар боллоо. Финалын барилдаан өнөөдөр болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596376
2 эможи

keyboard_arrow_up