COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дэнни Роуз: Гэр бүлийнхэнтэйгээ ДАШТ-нд ирээд хэрэггүй

2018 оны 6 сарын 11

Arslan.mn

ОХУ-д болох Хөл бөмбөгийн ДАШТ-д гэр бүлийнхнийгээ ирэхгүй байхыг Английн шигшээ багийн хамгаалагч Дэнни Роуз хүсчээ.

Ойр дотныхон нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарах вий гэхээс эмээж байгаа учир тэрбээр ийнхүү хүссэн байна. “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс гадна өөр янз бүрийн зүйл тохиолдох вий гэхээс би эмээж байгаа учир гэрийнхнийгээ Орос руу явуулахыг хүсэхгүй байна. Тэмцээнд бэлтгэж байгаа үед гэрийхэндээ санаа зовмооргүй байна” гэж Д.Роуз ярьсан байна.

Тэрбээр 2012 онд Сербид тоглож байх үеэрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарч байжээ. ДАШТ-ын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхэд бэлэн байгаагаа Орос амлажээ. Гэсэн хэдий ч тэмцээний өмнө иймэрхүү тохиолдлууд гарсан талаар мэдээллэсэн хэвээр байна. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард болсон нөхөрсөг тоглолтын үеэр үзэгчдийн суудлаас Францын тоглогчид руу хашгирснаас болж ФИФА Оросыг 30000 швейцарь франкаар торгожээ.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
58303
2 эможи

keyboard_arrow_up