COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бодибилдингийн УАШТ-д 200 тамирчин оролцоно

2018 оны 4 сарын 20

Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос бодибилдингийн өсвөр болон насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх ням гаригт (2018.04.22)  Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ жилийн тэмцээнд өсвөрийн ангилал шинээр нэмэгдэж орсон бөгөөд одоогоор нийт 200 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээн Корпорейт Конвеншн Центрт болно. Тэмцээнийг зохион байгуулагчид тамирчид болон сонирхогч иргэдэд зориулсан хувийн сахилга батаа сахих зөвлөмжийг хүргүүлсэн байна. Мөн тэмцээний үеэр шүүгч, тайзны шүүгч болон арын шүүгчдийн шаардлагыг үл биелүүлэх, тайзны соёл зэрэг сахилга батын зөрчил гаргахгүй байхыг сануулжээ.

Энэ удаагйн УАШТ-д хүүхдийн төрөл шинээр нэмэгдсэн бөгөөд хүүхдүүд тайзан дээр анх удаа биеийн хөгжлийн зөв зохицол, чөлөөт үзүүлбэрийг үзүүлэхээр болжээ.

ТЭМЦЭЭНИЙ АНГИЛАЛ:

  • Бодибилдинг 60кг, 65кг, 70кг, -75кг, +75кг
  • Ахмад 40-өөс дээш нас, -75кг, +75кг
  • Залуучууд 21 нас хүртэл, жингийн ангилалгүй
  • Классик Бодибилдинг 171см /+2кг/, 175 см /+4кг/
  • Фитнесс Мистер
  • Менс физик /өндөр/ 174 см дээш, 174 см доош
  • Атлетик фитнесс
  • Боди Фитнесс мисс
  • Бикини /өндөр/ 163 см дээш, 163 см доош
  • Мисс фитнесс
  • Хүүхдийн фитнесс охидын 7 хүртэлх нас, 8-9 нас, 10-11 нас, 12-13 нас, 14-15 нас
  • Хүүхдийн фитнесс хөвгүүдийн 8-10 нас, 10-12 нас, 13-15 нас

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56292
0 эможи

keyboard_arrow_up