COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ПЁНЧАН-2018“ цэвэр, шударга ӨРСӨЛДӨӨН

2018 оны 2 сарын 19

Arslan.mn

Ердөө 6 Өвлийн Олимпийн наадамд оролцсон хэдий ч 45 алт, 32 мөнгө, 34 хүрэл медалийн амжилттайгаар бүх цаг үеийн медалийн жагсаалтад 9 дүгээр байрт жагсдаг, өмнөх Олимпийн наадмыг зохион байгуулагч ОХУ-ын баг тамирчид энэ удаагийн наадамд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхгүй оролцож байгаа.

ОХУ улсыг 4 жилийн өмнө Сочид болсон наадамд зохион байгуулалттайгаар допинг хэрэглэсэн, түүнийгээ нуун дарагдуулсан хэмээн буруутгаж, ОУОХ-оос “Пёнчан 2018” наадамд ОХУ-ын шигшээ багийг оролцох эрхийг хассан билээ. Шийдвэрийн дагуу ОХУ-ыг төлөөлөн ямар нэгэн албаны хүн наадамд оролцоогүй юм. Харин ямар нэгэн допингийн асуудалд ороогүй өвлийн олимпийн эрхээ авсан тамирчид Олимпийн далбаан дор тэмцээн уралдаануудад оролцож байна.

undefined

Одоогоор “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцож буй тамирчдаас сэргээш илэрсэн 2 тохиолдол бүртгэгдээд байгаа. Өнгөрсөн 13-ны өдөр Японы эрэгтэйчүүдийн тэшүүрийн 5000 метрийн буухиа уралдааны багийн гишүүн Кэй Сатогоос сэргээш илэрч түүнийг тэмцээнд оролцохыг хориглосон юм. Энэ нь Японы тамирчдаас өвлийн олимпийн үеэр допинг илэрсэн анхны тохиолдол аж. Мөн Кёрлингийн холимог төрөлд хүрэл медаль хүртээд байсан ОХУ-ын тамирчны допингийн эхний сорилоос сэргээш илрээд байгаа аж.

undefined

Эх сурвалж: Olympic

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54039
0 эможи
keyboard_arrow_up