Arslan.mn

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Их дуулга тэмцээн Японы Токио хотноо долоо хоногийн өмнө болсон билээ. Их дуулгын дараагаар Олон улсын жүдо бөхийн холбоо жүдочдын шинэчилсэн чансааг танилцууллаа. 

Монголын тамирчидаас олимп, дэлхийн хос медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нар жингийнхээ чансааг тэргүүлжээ. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар нар дэлхийн чансааны гуравдугаарт бичигдсэн байна. 

Эрэгтэй

60кг Д.Амартүвшин 5-рт /2840 оноо/
60кг Г.Болдбаатар 8-рт /2451/
66кг Д.Төмөрхүлэг 5-рт /2090/
66кг Д.Алтансүх 11 дүгээрт /2056 оноо/
66кг Г.Хэрлэн 16 дугаарт /1679 оноо/
73кг Г.Одбаяр 3-рт /4340 оноо/
81кг О.Ууганбаатар 3-рт /3301 оноо/
81кг Н.Дагвасүрэн 7-рт /2782 онор/

Эмэгтэй

48кг М.Уранцэцэг 1-рт /5070 оноо/
57кг Д.Сумъяа 1-рт /5432 оноо/
63кг Б.Мөнгөнчимэг 9-рт /2240 оноо/