COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганболд пара цанын ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо

2017 оны 2 сарын 08

Герман улсад пара цанын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 9-нөөс 20-нд болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ж.Дондогийн удирдлага дор Б.Ганболд цанын гурван төрөлд уралдах юм. Тухайлбал, Б.Ганболд ойрын зайн 1.5,  дундын зайн 10, холын зайн 20 км-т хурд сорино. Тэрээр тус тэмцээнд зориулж 11.500 км-ын бэлтгэл сургуулилт хийжээ.

Энэ тэмцээн Б.Ганболдын хувьд ирэх жил БНСУ-д болох өвлийн паралимпийн наадамд эрхээ авч оролцох гол шалгуур болох юм. Үүний дараа БНСУ-д ирэх сарын 7-ноос 16-нд болох Дэлхийн цомын тэмцээнд паралимпийн наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөх боломжтой. Тэрээр паралимпийн наадмын 130 оноо цуглуулаад байгаа бөгөөд нөгөөдөр эхлэх ДАШТ-ээс нэмж 50 оноо авбал “Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцох боломжтой болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
3
angry an post
3
40726
13 эможи
keyboard_arrow_up