COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Төрболд сонирхогчийн сумогийн ёкозүно боллоо

2015 оны 12 сарын 07

Өчигдөр буюу ням гарагт Япон улсын Токио хотноо Японы сонирхогчийн сумогийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын бөх Б.Төрболд түрүүлж, сонирхогчийн сумогийн ёкозүна цол хүртсэн байна.

 

Ингэснээр Японы сонирхогчийн сумогийн тэмцээнд анх удаа гадаадын бөх ёкозүно цол хүртэж түүхэнд бичигдлээ. Б.Төрболд шөвгийн барилдаанд энэ жилийн дэлхийн аварга Курокаваг өвдөг шороодуулсан байна.

Б.Төрболд нь Японы Нихон их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан бөгөөд ирэх 2016 онд сургуулийнхаа сумогийн шигшээ багийн ахлагчаар томилогдон ажиллахаар болжээ. Тэрээр хоёр жилийн өмнө Японы аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил гэмтлийн улмаас зодоглоогүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26832
0 эможи
keyboard_arrow_up