COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Усайн Болт Монгол ирнэ

2015 оны 9 сарын 01

Хятадын нийслэл Бээжин хотноо наймдугаар сарын 22-30-ны өдрүүдэд болсон Хөнгөн атлетикийн ДАШТ өндөрлөлөө. Тэмцээнд 210 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдсөн. Монголоос анх удаа гурван тамирчин оролцож дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн юм. Мөн Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л .Болд тэргүүтэй төлөөлөгчид, багш- дасгалжуулагчид оролцлоо.
 
Тэрээр тус тэмцээний үеэр болсон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 50 дахь удаагийн конгересст оролцож чухал уулзалт хэлцлүүдийг хийсэн байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шинэ ерөнхийлөгч С.Коэ, тэргүүн дэд ерөнхийлөгч С.Бубка нартай уулзаж хөнгөн атлетикийн спортыг Монгол улсад эрчимтэй хөгжүүлэх ялангуяа хүүхэд, өсвөр үеийн хүмүүжил, боловсрол, бие бялдрын хөгжилтөд чухал хэрэглүүр болгон ашиглах талаар ярилцжээ.
 
Мөн Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ивээл дор хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Л.Болд энэ сард Олон улсын хөнгөн атлетикийн төв байранд зочилж дээрх асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхээр тохирсон байна.
 
Түүнчлэн манай төлөөлөгчид БНХАУ-ын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ду Заока, ОХУ-ын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.В. Бутов, Арабын Эмиратын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ахмед В.А, Японы хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 2020 оны Токиогийн олимпийн наадам зохион байгуулах хорооны гишүүн Хироши Үококами нартай уулзаж хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцав.

Үүнээс гадна манай төлөөлөгч, баг Тамирчид, Ямайкийн домогт тамирчин Усайн Болттой уулзсан байна. Усайн Болтыг Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчлахыг албан ёсоор урилаа. Усайн Болт хүрэлцэн ирэхээ илэрхийлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24774
0 эможи
keyboard_arrow_up