COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн од К.РОНАЛДУ дэлхийн хэвлэл мэдээлэлд

2018 оны 6 сарын 21

Arslan.mn

Дэлхийн 'супер од' К.Роналдугийн талаар хэвлэл мэдээллүүд онцолсоор байна. Тэрбээр онгоцны буудал дээр уулзаж амжиагүй бяцхан фэнтэйгээ автобусаа зогсоон уулзжээ. Бяцхан хүү Роналдугийн фэн гэдгээ илэрхийлж, 7 дугаартай хувцас өмсөн зогсжээ. Уйлж байсан хүү нулимсаа арчиулан, Роналдогийн хамт зургаа татуулсан нь цахим хуудсанд алдаршаад байна. 

Arslan.mn

Мөн Португалын шилдэг тоглогч К.Роналду дөрвөн гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Өчигдөр Португал, Мароккогийн тоглолт болж, Роналду нэг гоол хийснээр багтаа гурван оноог авчирсан юм. Тэрбээр өмнөх тоглолтод Испанитай тоглоход гурван гоол хийсэн билээ. 

Ингэснээр Роналду энэ удаагийн ДАШТ-ий дөрөв дэх гоолоо хийж, хамгийн олон гоолтойгоор бүх 32 багийн тамирчдыг тэргүүлж байна. Үүнээс гадна тэр олон улсын чанартай тэмцээнүүдэд хийсэн гоолын тоогоо 85 болгож, Европын дээд амжилтыг тогтоолоо. Унгарын домогт хөлбөмбөгчин Ференц Пускасын хийсэн гоолын тооноос нэгээр илүү гарсан нь энэ юм. Одоо түүний урд дэлхийн гоолын рекордыг эзэмшигч, 109 гоолтой Ираны Али Даели зөвхөн зогсож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
58761
8 эможи

зочин
2018-06-22 11:32
манай бол од олон байдаг уу
ЗОЧИН
2018-06-21 16:47
ЭНЭ МУНДАГ ЗАЛУУ ЮМ. ДЭЭР НЬ ИХ НИНЖИН СЭТГЭЛТЭЙ, ХҮМҮҮСТЭЙ ИХ ЭНГИЙН, ЭЕЛДЭГ ХАРЬДАГ. ИЙМ ХҮН Л ОД БОЛДОГ ЮМ БАЙНА. ХАРИН МАНАЙД БОЛ ХУЛГАЙЧ НЬ ОД БОЛДОГ.
keyboard_arrow_up