COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 09, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Канье Уэст ерөнхийлөгч болбол Jay-Z дэд ерөнхийлөгч болно

админ
2020 оны 7 сарын 21

Arslan.mn

Америкийн реппер Канье Уэст 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон тухайгаа саяхан мэдэгдсэн билээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны кампанит ажлаа ч эхлүүлээд байгаа. Өдгөө 43 настай реппер сонгуулийн анхны сурталчилгаагаа Ням гаригт /2020.07.19/ Өмнөд Каролинагаас эхлүүлсэн байна.

Саяхан тэр “TMZ” сайтад нэгэн ярилцлага өгсөн бөгөөд энэ үеэрээ өөрийн дэд ерөнхийлөгчөөр реппер Jay-Z-г ажиллуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Түүнчлэн Канье Уэст Өмнөд Каролинад болсон арга хэмжээний үеэр одоогоос долоо жилийн өмнө өөрийн том охин Норт Уэстыг гэдсэнд байхад нь үр хөндөлт хийлгэх гэж байсан тухайгаа ярьсан байна.

Arslan.mn

“Би охиноо бараг хөнөөх дөхсөн. Тэр жил Парист явж байхад эхнэр минь над руу хашгичин уйлж, бие давхар болсноо хэлсэн. Учир нь би тэр үед үнэхээр завгүй байсан. Түүний гарт эм байсан. Гэнэт миний нүд харанхуйлж, бурхан надад буруу шийдвэр гаргах гэж байна гэж хэлэх шиг болсон. Ингээд би түүнд охиноо гаргацгаая гэж хэлсэн. Хэрэв гэр бүлийн нууцаа энд ярьснаас болж Ким надаас салахыг хүсэх юм бол би тайвнаар хүлээж авна. Учир нь охин минь одоо энэ дэлхий дээр амьдарч байна шүү дээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: TMZ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618624
0 эможи

Зочин
2020-07-22 10:26
keyboard_arrow_up