COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СОНСОХ: “Харанга” хамтлагийн Төрийн соёрхол хүртсэн ТАВАН БҮТЭЭЛ

админ
2019 оны 12 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар энэ сарын 29-ны өдөр буюу өчигдөр Монголын рок поп хөгжлийн амьд домог “Харанга” хамтлагийн таван бүтээл болон зохиолч С.Оюунд Төрийн соёрхол хүртээсэн.

Тодруулбал, 2019 онд 30 жилийн ойдоо зориулж “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн тэдний “Толин хул”, “Үгүйлэн санана”, “Амьдрал”, “Зөвхөн Монголдоо”, “Үгүйлэн санана” гэсэн таван бүтээлийг Ерөнхийлөгчийн зарлигаар Төр соёрхсон юм.

Сонирхуулахад, “Харанга” хамтлагийн Төрийн соёрхол хүртсэн таван дууны нэг нь болох “Үгүйлэн санана” дууны үгийг С.Оюун зохиосон юм. Өөрийг нь, уран бүтээлийг нь нэг өдөр Төр соёрхсон нь ховор тохиолдол билээ.

Мөн “Толин хул” дууны үгийг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга асан талийгаач Г.Батхүү зохиосон билээ. Өөрөө эзгүй ч бүтээлийг нь төр соёрхсон нь олон хүний баяр, бахадлыг мөн төрүүллээ.

Ингээд “Харанга” хамтлагйийн Төрийн соёрхол хүртсэн таван дууг сонсох хувилбараар бид хүргэж байна.

ТОЛИН ХУЛ

ЭНЭ БОЛ ДУРЛАЛ БИШ

ҮГҮЙЛЭН САНАНА

АМЬДРАЛ

ЗӨВХӨН МОНГОЛДОО

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612154
0 эможи

Зочин
2020-03-03 05:55
Зочин
2019-12-30 18:11
Зочин
2019-12-30 15:44
keyboard_arrow_up