COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“BEST HITS” энэ сарын 7-нд БҮСГҮЙЧҮҮДЭЭ магтан дуулна

2019 оны 3 сарын 05

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярыг тохиолдуулан Монголын рок поп урлагийн сор болсон хамтлаг дуучид нэгэн гайхалтай мартагдашгүй үдшийг бүсгүйчүүддээ бэлэглэхээр шийджээ. Тодруулбал “Никитон”, “Хурд”, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлагууд, мөн Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн дуучин Б.Болд нар хамтран “Best Hits” тоглолтыг 2019 оны 3-р сарын 7-ны өдрийн 19:00 цагаас “Crocus Event Hall”-д ганцхан удаа зохион байгуулах гэж байна.

Тоглолтонд урилгаар Поп Дива С.Наран оролцож ая дуугаа өргөх бол хөтлөгчөөр “Шар айраг” хамтлагийн ахлагч, “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ганхүү ажиллах юм. Айл гэрийн тулах багана эр хүн та хайртай бүсгүйгээ, халамжит ханиа, хөөрхөн ээжийгээ баярлуулахыг хүсвэл “Best Hits” тоглолтыг хамтдаа үзэж, хайрын дуутай мартагдахааргүй нэгэн үдшийг өнгөрөөгөөрэй. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Decembre beauty Skin” өндөр зэрэглэлийн гоо сайхны салон ажиллах юм. Эрхэм үзэгч та Монголын рок попын шилдэг хамтлагуудын бүсгүйчүүдийг, ээжүүдийг магтан дуулсан “Best Hits” тоглолтын тасалбарыг Ticket.mn, 1900-1617, 1900-1950 руу залган үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн тус тоглолтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 90070708, 80275555, 80880084 дугаарын утсаар аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600859
0 эможи

keyboard_arrow_up