7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр дуучин П.Баярцэнгэл гэнэтийн бэлгээр дүүрэн анхны бие даасан тоглолтоо хийнэ

админ
2019 оны 3 сарын 02

Олны хайр хүндэтгэлийг хэдий нь хүлээсэн дуучин П.Баярцэнгэл бие даасан тоглолтоо хийлгүй өнөөдрийг хүрсэн нь сонсогч, фенүүдийнх нь дунд хүлээлт үүсгээд байв. Тэрбээр гуравдугаар сарын 2-нд “FOR YOU” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж, үзэгч фенүүддээ бэлэг барих гэж байна.

https://www.ticket.mn/event/650/

Ард түмний хайртай хүү үзэгч түмнээ гэсэн халуун сэтгэлээр тоглолтыг нь зорьж ирсэн хүн бүрт гэнэтийн бэлэг бэлджээ. Дуучин П.Баярцэнгэлийн тоглолтын билет ердөө 25 мянган төгрөгийн үнээр худалдаалагдаж буй бөгөөд хамгийн гоё халуун дотно мэдрэмж, аз жаргал, баяр баяслыг “For you” тоглолтоороо дамжуулан үзэгчдэд хүргэх гэж байна.

Сюрприз 1: Тоглолтод тухлан саатсан үзэгчид дундаас байрны азтан тодруулна гэнэ. “Улаанбаатар пропертиз” ХХК-тай хамтран тус барилгын компанийн барьж гүйцэтгэсэн гурван орон сууцнаас сонголтоо хийх эрхийг азтай нэг үзэгч 10 сая төгрөгийн эрхийн бичгийн эзэн болно. Тоглолт үзээд шинэ орон сууцанд тухлах боломж танд байна.

Сюрприз 2: “For you” тоглолтод “Яг түүн шиг” шоуны гурван улирлын ялагчид болох жүжигчин Т.Бархүү, дуучин Б.Нацагдорж, дуучин П.Баярцэнгэл нар хамтдаа нэгэн тайзнаа чуулж, хэний ч төсөөлөөгүй хамгийн гоё сюрпризийг үзэгчдэд бэлдээд байна.

Сюрприз 3: Дуучин П.Баярцэнгэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй хамтран олон түмний сайн мэдэх нэгэн гайхалтай уран бүтээлийг зөвхөн “For you” тоглолтын тайзнаа хамтран дуулж,  үзэгчдийн сонорыг мялаах нь ээ.

Сюрприз 4: Дуучин П.Баярцэнгэлийн үзэгч танд бэлдсэн сюрприз дуусах болоогүй ээ... “Монголын рок попын амьд домог болсон “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран дуулж нэгэн үдшийг доргионо. “Камертон”-ыг, “Хурд”-ыг, П.Баярцэнгэлийг хамтад нь 25 мянган төгрөгөөр үзэх гайхалтай боломж танд байна.

Сюрприз 5: Мөн нэгэн үе олны хайртай охидын хамтлагаар нэрлэгдэж байсан “Гала” хамтлагийн дуучин С.Уранхолбоо буюу Анутай хамтран хүмүүсийн сайн мэдэх “Хайрын дуу”-гаар таныг “уяраах” болно.

Сүүлийн сюрприз...

Дуучин П.Баярцэнгэл олон түмний сайн мэдэх “Вансэмбэрүү” гэх хуучны сайхан дууг дахин шинэчлэн дуулж амилуулсан. Энэ дууны видео клипэнд таны хамгийн хайртай хүнтэйгээ авахуулсан гэрэл зураг мөнхлөгдөн үлдсэн байгаа. Хайрыг мэдрүүлсэн энэхүү клипийг “For you” тоглолтын үеэр тайзнаа эгшиглүүлж, гэрэл зургаа клипэнд мөнхлүүлсэн 1000 гаруй үзэгчийн ээжийгээ, гэргийгээ гэх сүүн сэтгэлийг дамжуулах болно.

Үүгээр ч зогсохгүй тоглолт үзсэн хүн бүрт билетээрээ Mongolian Hot Pot ресторанд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичгийн эзэн болно.  Ийнхүүү дуучин П.Баярцэнгэлийн анхны бие даасан тоглолт таны төсөөлөөгүй олон сюрпризийг зөвхөн танд зориулан бэлдээд байна.

Үнэхээр л “For you” тоглолтыг зорьж ирсэн хүн бүрийн сэтгэл дүүрэх болно. Хаана ч байхгүй аз жаргалыг мэдэрч, хамтдаа нэг үдшийг ЖАРГАЖ өнгөрүүлэхийг хүссэн хүн бүр гуравдугаар сарын 2-нд 19.00 цагт “Crocus event hall”-д ганцхан удаа тоглогдох дуучин П.Баярцэнгэлийн анхны бие даасан “For you” тоглолтыг зориорой. Дэлгэнрэнгүй мэдээллийг 89111224, 98998060 дугаараас аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600757
3 эможи

keyboard_arrow_up