COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дуучин Д.Найдандоржийн шинэ уран бүтээл “Яг л чи минь“

2019 оны 3 сарын 01

Нийтийн дуунд өөрийн авьяас, хөдөлмөрөөрөө үеийн залуусаа өнгөлж яваа дуучин бол  Д.Найдандорж юм.  “Эхийн сэтгэл",  “Сэтгэлийн нандин", “Хайраар зөөлөрдөг хорвоо", “Ээжийн цэнхэр нутаг", "Ээж шүтээн",  “Алтанхан говь минь", “Аавдаа эрхэлсэн нас минь" зэрэг өөрийн нэрийн хуудас болсон дуунуудаараа үзэгч олны танил болсон билээ. Тэрээр дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран “Өссөн нутаг" дууг дуулж клипжүүлэн хүргэсэн нь сошиал ертөнцөд их хандалт авч талархалын үг сонсоод байсан билээ.

Эмэгтэй хүний гоо сайхан, эх хүний ариун сэтгэлийг илүүтэй магтан дуулдаг дуучин маань өөрийн шинэ уран бүтээл болох “Яг л чи минь" дууг өчигдөр өөрийн фэйсбүүк хаягаар дамжуулан олон нийтэд түгээлээ. “Яг л чи минь"  дууны үгийг Х.Энхтайван бичсэн бол МУСТА Б. Лувсанравдан хөгжмийг нь зохиожээ.

Ингээд түүний шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоё.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600740
0 эможи

keyboard_arrow_up