COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “2000” УСК ирэх сарын 01-нд дэлгэцнээ гарна

2019 оны 2 сарын 22

“2000” уран сайхны киноны уран бүтээлчид хэвлэлийн хурал хийлээ. Уг киног бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн аж. Манж Чин Улсын харьяанд эх орон, эрх чөлөөний төлөө тултаж тэмцэж, мэдэрсэн Монголчуудын тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх гэнэ.

Arslan.mn

"2000" Уран сайхны киноны Ерөнхий продюсер, МУСГЗ П.Батсайхан 

"Монгол Улсын сэргэн мандалтын үеийн түүхэнд хаягдаж, мартагдаж болзошгүй байсан Улиастайд болсон 2000 цэргийн тулааны талаарх түүхэн явдлын кино болгох сэдэл 40 жилийн турш Завхан аймгаас төрсөн хувилгаад, гэгээнтнүүдийг судалж ирсний үр дүнд гарч ирсэн.

Тэдэнтэй холбоотой түүхийг судалж байхад энэхүү Улиастайн 2000 цэргийн тулааныг судлах болсон юм. Судалгааны явцад мөхөх төрийн бодлогын дунд мандах төрийн зүл бадамлаж байдаг юм байна гэдэг зүйлийг би олж харсан.

Энэхүү киноны жүжигчдийн бүрдэлд манай улсын орчин үеийн кино урлагийн салбарыг төлөөлж буй хүндэт жүжигчид бүрдсэнд таатай байна. Би энэхүү уран бүтээлээрээ дамжуулан Манжийн төрийг үзэн ядах сэтгэгдлийг  төрүүлэлгүй, эсрэгээрээ хэн нэгнийг дүвийлгэж, магтаж гаргахыг хүсээгүй юм. Харин Улиастайд 1883 онд ямар бодит явдал болж байсныг л гаргаж, харуулахыг хичээлээ" хэмээлээ.

Arslan.mn

 

Arslan.mn

Дэмчиг Тайжийн дүрийг бүтээсэн Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва

 "Түүхийг зохиогоод түүхтэй мэт бүтээл хийж, хойч үедээ нөлөөлж буй энэ цаг үед бид мартаад, орхичихсон түүхийг хэсэг үеээ гаргаж ирж, эргэж санаж, сэргээх нь чухал гэсэн үндсэн үүднээс тус кинонд нэгдсэн.

Миний тус кинонд бүтээж буй Дэмчиг Тайжийн дүр одоогийн төрийн албан хаагчийн дүр гэсэн үг. Улсынхаа төлөө ард олон түмэнтэйгээ нэгдэж, тэднийхээ төлөө зүтгэж ирсэн жирийн нэгэн юм" гэлээ.

Түүнчлэн энэхүү бүтээлд МУСТА хийлч Ч.Дэлгэрцэцэг мөн нэгэн дүр бүтээсэн ба түүний сэтгэгдлийг сонслоо.

Arslan.mn

Хийлч: Ч.Дэлгэрцэцэг

 "Энэхүү гайхамшигтай уран бүтээлд зориглон тоглуулсан найруулагчдаа талархал илэрхийлж байна. Миний хувьд өөрийн мэргэжлээс тэс өөр салбарт орж, дэлгэцийн уран бүтээлд анх удаа тоглож, дүр бүтээе гэсэн нэгэн хүсэл минь биеллээ олсонд тун их баяртай байна.

Залуучууд түүхийн сэдэвтэй бүтээлд тийм ч их анхаарал хандуулж, үзэхгүй байх хандлагатай байдаг ч энэхүү киног залуучуудыг хамгийн их үзэж, түүхэн сургамжит үйл явдлаас нэг зүйлийг олж ухаараасай гэж хүсэж байна" гэлээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600472
3 эможи

зөөз
2019-02-28 14:30
ээ лалараа хийлч Дээгийгээс иччихлээ,урлагыг мөнгөтэй хольж урлаг зүйг гутааж болохгүй дээ
keyboard_arrow_up