COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Харш”-ын С.Баасандоржийн дурсамж сэргээсэн тоглолт болно

2018 оны 10 сарын 26
“Харш”-ын С.Баасандоржийн дурсамж сэргээсэн тоглолт болно

Тэртээ 20 гаруй жилийн өмнөөс “Улаан бүч” чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Алтан гадас одонт, МУСТА “Харш” хамтлагийн гоцлол дуучин Бааска буюу С.Баасандорж СТӨ-нд энэ сарын 30-нд 19 цагт сонсогч фэнүүдтэйгээ эргэн уулзах гэж байна. 20-зууны сүүл 21-р зууны хагасд сонсогчдыг байлдан дагуулж тодоос тод эгшиглэж чадсан цөөн хэдэн дуучдын нэг болох С.Баасандорж нь “Би яг ийм” тоглолтондоо “Хос залуус, “Чамдаа зориулъяа”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”  гэх мэт олон жилийн турш Монгол түмнийхээ зүрхэнд хоногшсон шилдэг 25 дуунуудаа эгшиглүүлэх ажээ. Энэхүү тоглолт хэн бүхний сэтгэлийн нандин утсыг хөндсөн, гэгээлэг дурсамж дурдатгалаар аялуулсан тоглолт болно гэдэгт сонсогч фэнүүд нь итгэж, тун чиг хүлээлттэй байна.

 

Дөрөвхөн хоногийн дараа болох энэхүү тоглолтонд үе, үеийн шилдэг дуучид ирж ая дуугаа өргөх ажээ.  СТА Бааска-ийн дуунуудыг одоо хэр нь гадаад, дотоодод байгаа  МОНГОЛЧУУД маань сонсож, баясаж, баярлаж, СЭТГЭЛ тэнүүн явдаг билээ. Төрмөл дуучныхаа тоглолтыг уншигч та бүхэн өргөнөөр үзэж, мартагдашгүй нандин дурсамжаар нэг аялаад үзээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596569
0 эможи

keyboard_arrow_up