COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

#VoiceMongolia: Шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогч шалгарлаа

2018 оны 5 сарын 21

"The Voice of Mongolia" шоуны ялагчийн төлөөх тоглолтод өрсөлдөх шилдэг дөрвөн оролцогч өчигдөр тодорлоо.

Хагас шигшээ тоглолтод оролцсон

  • А.Болормаа
  • Г.Мөнх-Эрдэнэ
  • Э.Энхсүх
  • Б.Өсөхбаяр
  • Ж.Ариунжаргал
  • О.Бүжинлхам
  • Ц.Энгүүн
  • Б.Батбаяр зэрэг найман оролцогчоос үзэгчид саналаа өгч шигшээ тоглолтод А.Болормаа /Д.Отгонбаярын баг/, Б.Өсөхбаяр /С.Ононбатын баг/, Ж.Ариунжаргал /Д.Болдын баг/, Ц.Энгүүн /Укагийн баг/ нар шалгарч үлдсэн юм.

Ялагч "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулна

Өмнөх шатанд баг тус бүрээс шалгарсан хоёр оролцогч өрсөлдсөнөөс шигшээд дөрвөн оролцогч үлдэж, ялагч болоход дахин нэг алхам ойртлоо.

Шоуны ялагч дэлхийн хамгийн том хөгжмийн "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулж, Nissan Qashqai загварын автомашины эзэн болох юм.

Өнөөдрийн хагас шигшээ шатны тоглолтод "Монгол Контент" ХХК-ийн дуучин С.Гантогоо шинэхэн уран бүтээл болох "Над шиг мэдэр" дуугаа үзэгч олонд сонордуулсан бөгөөд "Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат бас нэгэн сонирхолтой үзүүлбэрээ толилууллаа.

Мөн МУГЖ, поп дива Б.Сарантуяа, "Хурд" хамтлаг тайзнаа монголчуудын сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа өргөн барьсан билээ.

ШИЛДЭГ ДӨРВӨН ОРОЛЦОГЧИД ФИНАЛЫН ШАТАНД ЮУ АМЛАВ

Сүүлийн шатанд тунан үлдсэн шилдэг дөрвөн оролцогчийн дасгалжуулагчид финалын шатанд тус бүр дараах амлалтыг өглөө.

  • Дасгалжуулагч Ука Ц.Энгүүний хамт: "Бид дэлхийд гарах үзүүлбэрийг хүргэнэ"
  • Дасгалжуулагч Д.Болд Ж.Ариунжаргалын хамт: "Бид хоолойгоороо яаж дуу хөгжмийг дүрсэлдгийг харуулна"
  • Дасгалжуулагч С.Ононбат Б.Өсөрбаярын хамт: "Бид сэтгэл хөдлөлийг дуугаараа үзүүлнэ"
  • Дасгалжуулагч Д.Отгонбаяр А.Болормаагийн хамт: "Болороо бид хоёр жинхэнэ Voice-ийг үзүүлнэ" гэлээ.
    ЯЛАГЧ ТАВДУГААР САРЫН 27 БУЮУ ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН НЯМ ГАРАГТ ТОДОРНО

Өнөөдөр дуулсан шилдэг найман оролцогчийн өмнөх KnockOut шатанд дуулсан дуунуудыг утсандаа эгшиглүүлээрэй!





Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57495
0 эможи

mn
2018-05-21 14:05
Болормаа бол их явцуу, дунд болон доод өнгөөр тааруу дуулдаг дуучин. Мөнх-Эрдэнэ гарчихгүй дээ гэж бодсон. Энхсүх нь нарийн мэдрэмжийн дуучин. Эхний шатнаас бусад дууны сонголт тун тааруу байсан. Өчигдөр болсон алаад өгсөн. Өсөхөө сайн сайн ярих юмгүй. Өдий насан ингэж дуулна гэдэг бол явьяас , өөр юу ч гэх вэ. Энгүүн бол угаас тодорхой, бараг түрүүлэх байх. Батбаяр үнэхээр нүдэн дээр эрс сайжирсан дуучин. Өөр юмгүй дээ Ариунжаргал Бүжинлхам 2 ойролцоо потенциальный дуучид аль аль нь мундаг.
зочин
2018-05-21 12:52
Ж.Ариунжаргал оролцогч бол тасархай дуу хөгжмийн боловсролтой байна доо
Зочин
2018-05-21 12:51
Отгонбаяр шүүгч -Их мөрөн дөлгөөн Эрдэмтэй хүн даруухан гэж үг байдгийг санах хэрэгтэй бол Ука шүүгч- хүн ахтай дээл захтай гэдэг үгийг саналтай билээ.
Зочин
2018-05-21 12:49
Отгонбаяр шүүгч их сагсуу бна .Тэгээд зүгээр л шүүгч гэж хэлээч ,,,Одоо бүгдээрээ гадаад үг хэлээд байх юм.
Элчин
2018-05-21 11:23
Шоу сайхан болж байна. Ганцхан Ука шүүгчийн хэлдэг, хэлээд сурчихсан, үг л гутаагаад байна. Сошиалаар хичнээн шүүмжлэв. Ер засархагүй юм. Алцгар гэдэг бол ал, салтаа саам гэсэн үгнээс гаралтай хөнгөн явдалтай бөгс султай, ер нь л янхан гэсэн утгатай үг. Өөр ямар ч утга байхгүй. Ука шүүгч өөрийн хийдэг, хийж сурсан зүйлээ мартаж чадахгүй байфгаа юм болов уу. Болимоор юм.
Zochin
2018-05-21 11:21
Хамгийн мундаг нь Мөнх-Эрдэнэ бсан. Уг нь энэ залуу үлдсэн бол Voice of Mongolia шоу хүчээ авах байлаа.
Зочин
2018-05-21 10:53
Монголд шоу биш бүтээгчид хэрэгтэй. Энэ олон шоунд үрж байгаа мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулаач. Өсвөр үеийг хялбар аргаар амьдрах хүсэлтэй, арчаагүй, залхуу болгож байна. СДДДДДА
Зочин
2018-05-21 10:26
Санал хураалтын дүн НО той байсан ш дээ. Болор маа, Ариун жаргал 2 адилхан , автоматаар 56 % н саналаар гэж зарлаад л. Мөнх эрдэнэ хүү илүү санал авсан л байгаа. Анхнаасаа үзэгчдийн саналаар явах байсан хүүг Отгонбаяр гэж сагсуу юм шүүгчийн саналаар аваад хүүг баллаад хаячихсан. Тэр мундаг хүү байсан.
keyboard_arrow_up