COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Жулдыз “Казахын гоо бүсгүй-2018“ -ын шилдгээр шалгарлаа

2018 оны 3 сарын 20

Казахстан улсын Алматы хотноо өчигдөр/2018.03.19/  өндөрлөсөн 'Казахын гоо бүсгүй-2018' олон улсын тэмцээнд Монголын оролцогч Х.Жулдыз 'шилдэг даашинз'-ын төрлөөр тэргүүн байрын шагнал хүртжээ. Түүнийг “Аnemone” хамтлагийн дуучин гэдгээр нь бид сайн мэднэ. Х.Жулдыз өнгөрсөн сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан урьдчилсан шалгаруулалтад тэнцэж олон улсын тэмцээнд оролцох эрх авсан байна.

Тэрбээр тэмцээнд Казахстаны дизайнер Наиль Байкучуковын оёсон нэг сая тегрөгийн үнэтэй гоёлын даашинзаар оролцсон байна. Шүүгчид хувцаснаас гадна бүсгүйчүүдийн өөрийн үндэстнийхээ түүх, зан заншил, уламжлал, хэл соёлыг эзэмшсэн байдлыг мөн шалгасан гэнэ.
Энэ жил анх удаагаа олон улсын чанартайгаар зохион байгуулагдсан уг тэмцээнийг Казахстаны нэрт продюсер Б.Алагузова санаачлан зохион байгуулсан ба ОХУ, Турк, Киргизстан, Казахстан, Монгол зэрэг улс орнуудаас 22 бүсгүй оролцсон аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55099
0 эможи
keyboard_arrow_up