COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тэдний дуу хоолой хүчтэй бас уянгалаг тэд дуулна…

2018 оны 1 сарын 17

Монгол сонгодог урлагийг дэлхийн түвшинд хүргэх, монгол хүний хоолойн хүч чадлийг дэлхийд мэдрүүлж байгаа уран бүтээлч бол МУСТА, Австрийн Opera Burg Gars театрын гоцлол дуучин Э. Анхбаяр юм.
Тэрээр 2011 оны 12-р сард ОХУ-ын Москва хотноо зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24-р уралдаанд 2-р байр,2014 оны 09-р сард Францын Тулуз хотод болсон олон улсын дуурийн уралдаанд шилдэг 7 дуучин, 2016 онд Унгарын Будапешт хотноо болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд Тэргүүн байр,2017 оны 09 сард ОХУ-ын Санктпетербург хотноо болсон Елена Обрасцовагийн нэрэмжит дуурийн дуучдын дэлхийн аваргын 2-р байрыг тус тус эзэлсэн дэлхийд танигдсан дуучин юм.

Тэгвэл бас нэг өвөрмөц төрхтэй, сонгодог хоолойтой залууг бид андахгүй.Тэрээр UBS телевизээс зохион байгуулсан Universe Best Songs-2010 наадмын гранприг өвөртөлөн тэмцээний эхний шатнаас л хоолойн чадлаараа урлагийнхан болоод шүүгчдэд өндөр үнэлэгдэж байсан МУСТА,дуучин Б. Жавхлантөгс юм. 2012 оны 10-р сард ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд нийт 38 орны 270 оролцогчоос эцсийн шалгаруулалтын 15 дуучдын дунд шалгаран Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан юм. .

Өөрийн дуулах сонирхолдоо хөтлөгдөн дуулж яваа бас нэгэн залуу… Тэр бол Хөгжим Бүжгийн Консерваторт суралцаж Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан багшийн удирдлаган дор төгсч 2005 оноос уран бүтээлээ эхлүүлсэн дуучин Ж.Жамсранжав юм.
Тэгвэл энэ гурван уран бүтээлчдийг нэгтгэж байгаа нэг зүйл бол Эх орон, ээж аав, хайр сэтгэлийг уянгалуулан омогшуулах БИД ДУУЛНА… тоглолт юм. Энэ л үдэш та бүхэн тэдний хүчтэй дуу хоолойгоор Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдийн бидний сэтгэл зүрхэнд хоногшиж аялагддаг дуунуудыг сонсох болно. Тийм ээ тэдний дуу хоолой хүчтэй бас уянгалаг. Тэд дуулна.

Хаана: UB Palace концертын танхимд
Хэзээ: 2018.02.02-ны 19цагт
Лавлах утас: 8004-2424, 8811-4111
Тасалбар: UB PALACE касс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52494
0 эможи
keyboard_arrow_up