COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа

2017 оны 11 сарын 16

Сэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mn

Хорвоо ертөнцийн юмс үзэгдэл бүхэн хүнд ухаарал, хайр, гомдол, харууслыг бэлэглэдэг. Шинэхэн зүйлсийг хүлээн авсан хэн бүхэн сониучирхаж хүлээн авдаг. Өвлийн улирал эхлээд удаагүй хүмүүс хүйтнээс уйдаж амжаагүй байна. Яг л  үүний адилаар кино сонирхогчид маань "Сайн аав" киноноос уйдаж амжаагүй байтал “Про стар” фильм “Залуу мөрдөгчид” хэмээх нэгэн цоо шинэ хүүхдийн киног бүтээн үзэгч түмэнд хүргэлээ. Өчигдөр 18 цагаас “Тэнгис кино театр”-т  болсон тус киноны продюсераар "Про стар" филмийн захирал  С.Чулуунтогтох ажилласан бол "Сайн аав" киноны зохиолч, найруулагч С.Бүжин хэмээх залуухан бүсгүй найруулсан юм. 

Arslan.mn

"Про стар" филмийн захирал  С.Чулуунтогтох " Киногоороо орчин үеийн хүүхдүүдийг нөхөрлөлийг харуулахыг илүү их хичээсэн. Мөн үнэнч нөхөрлөл, ам дамжсан худал ярианд битгий итгээсэй, найз нараа өмгөөлж хамгаалдаг, найздаа үнэнч байгаасай гэсэн санааг гаргах зорилготой байсан. Тэр зорилгоо ч биелүүлж чадсан гэж бодож байна. Өнөөдөр бид ашиг харж тус киног бүтээсэнгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт энэ киног үзэж байгаа нь нээлтэн дээрээс харагдаж байна. Хүүхдүүдэд аав ээжтэйгаа багахан ч гэсэн цагийг хамт өнгөрүүлэх боломж олгож байгаадаа миний бие их баяртай байна.  Бидний кино төслийг дэмжиж байгаа Тэнгис, Соёмбо кино театруудад баярлаж талархсанаа илэрхийлье." хэмээлээ. 

Хүүхдийн хүсэл гэнэн, бодол нь ариухан,  сэтгэл нь эмзэгхэн байдаг. Харин тэрхүү эмзэгхэн зүрхэнд зориулан бүтээгдсэн кино тийм ч олон байдаггүй.

Тэрхүү орон зайг соргогоор харж, хүүхдүүдийг гэсэн сэтгэлээр шинэлэг кино бүтээсэн "Про стар" филм, бяцхан жүжигчид, киноны баг хамт олонд хийж бүтээх үйлсэд нь илүү их амжилтыг хүсэн ерөөе. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49732
1 эможи
keyboard_arrow_up