COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ахмадуудын хүлээлтийг 10 сарын 1, 2-нд “UB palace”-д тайлна

2017 оны 9 сарын 25

Алтайн уулс шигээ нөмөртэй, ачлал буянаа түгээгч ахмадууд, азай буурлуудаа баярлуулах өдөр хаяанд ирлээ. Жилдээ ганц тохиох Ахмадын баяраар аав ээж, эмээ өвөө, ачит буурлуудаа баярлуулдаг хамгийн том арга хэмжээ буюу “Ахмадын баяр 2017” тоглолт 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уламжлал ёсоороо аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд UB PALACE-ийн концертын их танхимд тоглогдохоор боллоо. Буурлаа баярлуулахад буян нь ирнэ. Та бүхэн аав ээж, азай буурлууддаа монголын сор болсон уран бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг дуу хуур, инээд хөөртэй өнгөрүүлэх алтан боломжийг олгоорой. “Ахмадын баяр 2017” тоглолтод хүрэлцэн ирсэн хүн бүрт гарын бэлэг гардуулна. Тоглолтын билетийг 1900-1950 үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99114600, 89114600 дугаарын утсаарлавлаарай. “Ахмадын баяр- 2017” тоглолт 6 дахь жилдээ.

Тоглолтонд Монгол Улсын Гавьяат жүжигчин :С.Вандан

  • Д.Дуламсүрэн
  • Н.Чулуунхүү
  • Ц.Өлзий-Орших
  • Л.Чулуунчимэг
  • Д.Энхзул
  • Э.Бүрнээбаяр
  • Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан:  М.Бямбажав
  • Л.Банзрагч
  • Д.Бурмаа
  •  Д.Намсрайноров
  • Э.Төрмандах
  • О.Гансувд
  • Э.Чинбаяр
  • Т.Амина
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
47407
2 эможи
keyboard_arrow_up