COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Монголын дуурийн ханхүү“ Г.Хайдавт зориулсан урлагийн баяр болно

2017 оны 9 сарын 19
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Г.Хайдавын 90 насны ой энэ жил тохиож байна. Ойг тэмдэглэх хүрээнд түүний үе үеийн шавь нар, СУИС, УДБЭТ-ын уран бүтээлчид хамтран баярын арга хэмжээ, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулах болсноо өнөөдөр мэдээллээ.
ARSLAN.mn

Ойд зориулан "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн баяр, “Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль” эрдэм шинжилгээний хурал, “Г.Хайдав 90” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 21-нд тус тус зохион байгуулах юм.
ARSLAN.mn
 
Г.Хайдав нь УДБЭТ-ын дэргэд гоцлол дуулаачийн студийг 1963 онд санаачлан байгуулж, дээд мэргэжлийн дуучдыг өөрийн оронд бэлтгэх анхны үндэс суурийг тавьжээ.
Тэрбээр 90 наслахдаа 700 гаруй дуу амилуулж, гадаад дотоодын 30 гаруй дуурийн гол дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ. Түүний дуулж амьдруулсан бүтээл туурвилууд Монголын болон гадаадын орнуудын радио, телевизийн алтан фонд, сан хөмрөгт хадгалагдан үлдсэн байдаг.
ARSLAN.mn
ARSLAN.mn
ARSLAN.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47214
0 эможи
keyboard_arrow_up