COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Шөнийн бороо” дуу 60 жилийн дараа дахин дуулагдлаа

2017 оны 9 сарын 18

Arslan.mn

Шинэлэг хэв маягаараа нийтийн дуучдаасаа ялгарч буй дуучин Г.Дэлгэрцогт “Шөнийн бороо” дуугаа олон нийтийн хүртээл болголоо.

“Шөнийн бороо” дуу нь 1950-иад оны сүүлчээр гарч байсан бөгөөд энэхүү дууны үгийг бичсэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг тухайн үеийнхээ хаалттай нийгэмд залуусын зүрх сэтгэлийг нууц байдлаар илэрхийлэн бичжээ.

Үүнтэй нь холбоотойгоор тухайн үеийн төр засгаас “Шөнийн бороо” дууны сүүлийн бадгийг хориглон хассан байна. Ийнхүү 60 жилийн өмнө тухайн үеийнхээ залуусын хайр сэтгэлийг илэрхийлж байсан “Шөнийн бороо” дууг дуучин Г.Дэлгэрцогт албан ёсоор дахин дуулсан нь энэ юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47148
0 эможи
keyboard_arrow_up